Dark Light
Улс төр | 2025-05-15

Б.ЭНХБАЯР: БИ ӨӨРИЙНХ НЬ ТАЙЛБАРЫГ ХҮЛЭЭЖ БАЙГАА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай намын дарга биднээс нэг зүйлийг шаардлага тавьж ажилладаг. Ёс зүйн өндөрлөгөө алдаж болохгүй шүү гэдэг шаардлагыг олон удаа хэлж, шаардаж ажилладаг. Намын XXVI их хурлаар бид хоёр үндсэн бодлогын шийдвэр гаргасан. Нэг нь хүний эрхийн асуудал. Нөгөө нь авлигатай тэмцэх асуудал. Тэр ёс зүйн манлайллын өндөрлөг дээр байх эсэх асуудал дээр би өөрийнх нь тайлбарыг хүлээж байгаа. Түүний дараа байр сууриа илэрхийлье. 
-Хуулийн байгууллагад зарим иргэд гомдол гаргасан байна. Түүгээр нь шалгах ёстой юу?
-Хуулийн байгууллагаас өмнө өөрөө тайлбараа өгөх ёстой шүү дээ. Хуулийн байгууллага хэдэн жил ч шалгаж болно. Нүүрсний хэргийн сонсголын шийдвэрийг өгөөд хэдэн жил болж байгаа биз дээ. 
-Саяхан АТГ-ын даргыг улираан томилсон. Энэ зөв үйлдэл байсан уу?
-2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид үндсэн хуульд зааснаас бусад хуулиар бүрэн эрх олгохгүй гэдэг өөрчлөлт хийчихсэн. Тэр хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуульд зааснаас бусад эрхүүд байсныг нь Үндсэн хуульд нийцүүлж өөрчилсөн. Энэ нь шүүхийн хуулийг дагалдуулж 2021 онд өөрчилсөн өөрчлөлт. 
-Огцор, буу гэхээр тролл армиа ажиллуулаад, тролл жагсагчдаа гаргаж ирээд, олон нийтийн сүлжээгээр харлуулаад байдаг. Үүнийг хэрхэн харж байна вэ?
-Энэ дадчихсан юм. Би бүлгийн хурал дээрээ хэлсэн юм. Хаалттай хурал байсан. Ах дүү хоёр болио. Ард түмэнд кино жүжиг найруулж байгаа юм шиг ханддагаа боль гэж хэлсэн. Нэлээд хатуу үг хэлсэн. Ер нь өөрт нь хэлсэн. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00