Dark Light
Улс төр | 2025-05-16

ГУРИЛЫН ТАТВАРЫГ ТЭГЛЭСНИЙГ БОЛИУЛАХ ХУУЛЬ УНАЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжээгүй тул уг хуулийн төслийг буцаав.
 
Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т зааснаар “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэсэн заалттай. Өнөөдрийн /2025.05.16/-ний үдээс өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд уг хуулийн төслийг эцэслэн батлахаар санал хураалгав. Нийт 60 гишүүн дэмжсэн бөгөөд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл олонхийн дэмжлэг авсангүй. Өрөөр хэлбэл “Гурил, тэжээлийн импортын гаалийн татварыг тэглэх хууль” хүчин төгөлдөр хэвээр үлдэв. Иргэд дотоод, гадаад гээд хүссэн гурилаа өөрсдийн сонголтоор худалдан авч идэх боломж хэвээр үлдэж байна. Түүнчлэн манай Үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар улам нэмэгдэж гурилынхаа чанарыг сайжруулах, үнийг тогтвортой барих гэх мэт ажилд анхаарах шаарлагатай болох нь.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25-06.05
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.16,17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18