УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Нэн тэргүүнд бид гурилын үнэ тогтвортой байх бодлогыг барьж байж, үүнтэй таарсан арга хэмжээг Засгийн газар, УИХ авах ёстой. Ж.Энхбаяр сайд хэлсэн шүү дээ. УИХ-аас гаргасан тогтоолыг 7-8 заалтын ямар ямар арга хэмжээг та нар авсан юм гэхэд нэг ч хариулт өгөөгүй. 100 мянган тонноос доошгүй буйдаа авч, нөөцөд гаргаж байж цааш нь явуулъя гэсэн тэр лабораторитой холбоотой асуудал, тэр тариаланчдыг дэмжих асуудал дээр ямар арга хэмжээ авсан юм бэ. Ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ хуулийг батлаад өгчихвөл тариаланчид тариагаа тариад сайхан болох гээд байна гээд л яриад байсан болохоос арга хэмжээ авсан хүн нэг ч байхгүй. Саяхан УИХ, байнгын хорооноос удирдамж өгсөн асуудлыг Засгийн газар хэрхэн хэрэгжүүлсэн бэ гэдэг асуудлууд орж ирсэн. Манай байнгын хороон дээр түүнийг буцаасан. Яагаад гэхээр түүн дээр болсон болоогүй хэдэн хариулт өгөөд байдаг. Гэтэл яагаад УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлдэггүй юм бэ. Засгийн газар хэрэгжүүлэхгүй буцаж эргэж, буцаад байх юм бол УИХ шийдвэр гаргах ямар хэрэгтэй юм бэ. Энэ өнцгөөс бид харах ёстой.
Улс төр | 2025-05-16
Сэтгэгдэл бичих