УИХ-ын гишүүн Э.Батшугар: УИХ-аар Зээлийн мэдээллийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Үүнд эерэг тал нь хар жагсаалт гэсэн зүйл байхгүй болно. Мөн барьцаа хөрөнгийн шаардлага буурна. Яагаад гэвэл өндөр оноотой иргэн, санхүүгийн сахилга баттай иргэн тэртээ тэргүй зээлээ төлөх юм чинь заавал барьцаа хөрөнгө шаардахгүй гэсэн логик явж байгаа. Цаашлаад цаг хугацаандаа зээлээ төлж байгаа иргэдийг урамшуулдаг болно. Урт хугацааны бага хүүтэй, барьцаа хөрөнгийн нөхцөл уян хатан болох нөхцөл үүсэж байгаа. Мөн банкуудын хооронд өрсөлдөөн бий болно.
Улс төр | 2025-05-16
Сэтгэгдэл бичих