Dark Light
Улс төр | 2025-05-21

З.ТӨМӨРТӨМӨӨ: ХАМГИЙН ИХ МУУЛЖ БАЙСАН ХҮНИЙХЭЭ ДОР ИРЭЭД СУУЧИХДАГ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөгөөс байр суурийг нь сонслоо.
-МАН дангаараа засаглах асуудлыг та хэрхэн харж байна вэ?
-Ер нь шударга бус байхгүй юу. Жишээ нь, ХҮН нам Улаанбаатар хотод нэг ч суудал аваагүй мөртлөө Улаанбаатар хотын Засаг даргын орлогчийг тавьж байна шүү дээ. Энэ бол шударга биш. Энд нэр дэвшсэн өчнөөн хүмүүс байгаа. Ялсан хүмүүс байна. Бүгд л гомдолтой байгаа шүү дээ. Хэчнээн зардал мөнгө гарч байгаа билээ. Хэчнээн хөдөлмөр зүтгэл гарч байгаа билээ. Энэ чинь улстөрч хүний хувьд маш чухал. 
-Нийслэл дээр хамтрах сонирхолгүй байгаа хэрэг үү?
-Нийслэлд хамтрах сонирхолгүй байгаа. Би түүнийгээ төлөөлөгчийн хуваарь хурлууд дээр хэлж байгаа шүү дээ. Хамгийн их муулж байсан хүнийхээ дор ирээд суучихдаг. Энэ бол ёс зүйгүй асуудал. Намайг ч гэсэн зөндөө л муулсан. Уучлаад л өнгөрч байгаа юм. Гэхдээ хүн ярих хэлэх юмаа бодож л хэлэх хэрэгтэй. Мэдээж хамтрахгүй бол ХҮН намын орлогч, нийслэлийн орлогч бусад албан тушаалд, бүтээмжийн менежерүүд гээд бүх газар байна шүү дээ. ХҮН намынхан. Энэ бол яагаад ч байх боломжгүй асуудал. Тэгээд хүний нөөц байхгүй.   
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14