Dark Light
Улс төр | 2025-05-22

Я.СОДБААТАР: ЗГ-Т ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ЗӨРЧСӨН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: МАН-ын бага хурал дууслаа. Энэхүү бага хуралдаанаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг хүлээн авч хэлэлцсэн. Энэхүү улс төрийн илтгэлийг авч хэлэлцээд нийтдээ намын бага бага хурлын 40 гаруй гишүүд байр сууриа илэрхийлж, УИХ-ын даргаас, МУ-ын Ерөнхий сайдаас, МАН-ын даргаас, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас холбогдох асуултуудыг асууж, асуудлыг олон талаас нв авч хэлэлцэж дараах албан ёсны тогтоолыг баталж гаргалаа. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд өгөх тухай тогтоол батлагдлаа. Энэхүү тогтоолоор МАН-ын бага хурлын зургадугаар хуралдаанаас дараах шийдвэр гасныг танилцуулъя. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улс төрийн намын УИХ дахь бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн, удаа дараагийн үйлдлүүд болон МАН-ын анхан дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирсэн санал шүүмжлэлийг үндэслэн МАН-ын бага хурлаас тогтоох нь: 
МАН Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн реформын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
МАН-ын бага хурлын 2024 оны долдугаар сарын 5-ны өдрийн тавдугаар хуралдааны 4 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон тогтоолыг баталлаа. Намын төлөөллийн төв байгууллага болох бага хурал олонхоороо шийдвэр гаргасан учраас энэ шийдвэрийг маргааш хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа бусад намуудад танилцуулж, хамтарсан Засгийн засгийн газар байгуулагдсан гэрээнд заасны дагуу бодлогын зөвлөл гэж бий. Бодлогын зөвлөлөөр асуудлыг ярьж цааших алхмуудыг хийнэ.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00