УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Намын удирдлагууд, намын бүх шатны шийдвэрүүд гарч хамтарсан засагт орохоор болсон. Хамтарсан засгийн ажлыг урагшаа явуулах тал дээр би байр сууриа илэрхийлж явсан. Энэ Их хурал байгаад ард түмний төлөө үг хэлж болохоо больчихсон юм уу. Заавал МАН-ын төлөө үг хэлэх ёстой юм байна. Тэгж үг хэллээ гээд манай намыг хамтарсан засгаас хөөж байна. Дарга нарын эсрэг үг хэлж болохгүй нам болгож хувиргаж байна. Тэрнээсээ өмнө салсандаа их баяртай байна. Болохгүй бүтэхгүй юмыг шүүмжилнэ. Сөрөг хүчин хий гэж бидэнд ард түмэн сонголт өгсөн. Тэр сонголтыг дагуу л ажилласан. Би ард түмний сонголтоос гажих ёсгүй. Мэдээж дэмжсэн зөндөө ажлууд байгаа. Олон олон мега төслүүд дээр дэмжиж үг хэлж Засгийн газраас орж ирсэн бүх ажлууд дээр бид дэмжиж саналаа өгч байсан. Гэхдээ шүүмжлэл заавал байна шүү дээ. АН-ыг ард иргэд сөрөг хүчнээ хий гэж үүрэг өгсөн биз дээ. Тэр үүргийнхээ дагуу л ажилласан. Эрх баригч нь эрх баригч шиг бай. Сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг бай гэдэг суурин дээрээ буцаж ирсэнд их баяртай байна.
-Ерөнхий сайдын хүүгийн тансаглалын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би бүх сайд нараасаа асуусан. Тэр Ерөнхий сайдын хүүгийн тансаглалын хөрөнгийг та нар олж өгөөгүй биз гэж асуусан олж өгөөгүй гэж байна лээ.