Dark Light
Улс төр | 2025-05-22

Ө.ШИЖИР: ГЭРЭЭГ БИ ҮНЭНДЭЭ ОЛЖ ХАРЖ ЧАДААГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдаж байгаа. Үүнээс ҮБХ хуралдах, дараа нь бүлэг УТЗ бас хамтарсан хурал хийх зэрэг асуудал ярих байх. 
-АН-ын дарга ажлаа өгнө гэж байх шиг байна?
-Би түүнийг нь хэвлэлээс харлаа. Хамтарсан Засгийн газар гурван намын УТЗ-ийн, улс төрийн байгууллагуудынх нь хурал болоод тэндээс гарсан шийдвэрийн дагуу гурван нам хуралдсан шүү дээ. Тэгэхээр Засгийн газрын хөтөлбөрийг гурван намын шийдвэрээр харах ёстой. Тиймээс улс төрийнх нь шийдвэрийг эхлээд харъя. Ямар ч байсан эхний ээлжид МАН улс төрийн шийдвэрээ гаргачихлаа. Одоо л харъя. 
-Гэрээнд хариуцлагын асуудлыг хэрхэн заасан байсан юм бэ?
-Түүнийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед хамтарсан Засгийн газар байгуулагдах гээд гэрээний төслийг хэлэлцэж байхад гэрээ нь зурагдчихсан шүү дээ. Яагаад гэвэл манай намын бүлгийн гишүүд өөр өөр байр суурьтай байсан. Засаг анх хамтрахад маш буруу гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Хэлэлцэж байхад нь байгуулчихсан. Түүнээс хойш тэр гэрээг би үнэндээ олж харж чадаагүй. Манай намын бүлгийн гишүүд хараагүй байх. Тэгэхээр яг хараагүй гэрээнээс яг ямар заалт зөрчсөнийг би хэлж мэдэхгүй байна. тэр яах вэ зүгээр шалтаг л байсан байх. Аливаа юманд нэг шалтаг хэрэгтэй шүү дээ. 
-Нэг ёсондоо Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг АН-д тооцчих шиг боллоо?
-Харин тийм л юм боллоо. Гайхаад л байна. одоо ямар ч байсан УТЗ дээр ярилцаадахъя. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00