УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Янз бүрийн байр суурьтай байгаа. Миний хувьд болох ёстой юм болдгоороо болж байна гэж ойлгож байгаа. Ер нь энэ УИХ, Засгийн газар өөрсдөө хамтрал руу түлхсэн парламент шүү дээ. Ийм учраас заавал хамтрах ёстой гэж ярьдаг. Мэдээж эвсэж хамтарч нэгдэж ойлголцох асуудлууд байна. гэхдээ парламент дээр баруун жигүүрийг буюу жижиг төрийг иргэний орон зайг, бизнесийн орон зайг эрхэмлэсэн, бага татварыг эрхэмлэсэн нам баруун талын, зүүн жигүүрийн өндөр татвартай том төртэй, их зохицуулалтыг эрхэмлэсэн нам бол яасан ч нэг тогоонд орж эвсэж хамтарч болохгүй. Энэ хоёр нам үндсэн жигүүр дээрээ байгаад, бодлогын ялгаагаа гаргаад дунд нь байгаа тэр жижиг гэж хэлж болох намууд эвсэл хамтралд ордог болох бодлогоо хэрэгжүүлдэг байж байж энэ нь өөрөө Монгол Улсын тусгаар тогтнол, тусгаар тогтнолын баталгаа болсон парламент, парламентын ардчиллыг авч явж байдаг улс төрийн намуудыг эрүүл байлгахад чухал үүрэгтэй л гэж боддог. Яагаад гэвэл парламентын эвсэл хамтралд хоёр гол нам хоорондоо эвсэж болохгүй. Хоёр гол нам хоорондоо эвсчихээр сонгуулиас сонгуулийн хооронд хамтраад байх юм бол сонгууль хийж яадаг юм бэ. Ард түмнээр тэгж зардал гаргуулж тоглож яадаг юм бэ. Хоёр улс төрийн нам хоорондоо суудлаа хуваагаад авчихъя л даа. Тэгэхээр миний байр суурь болох ёстой юм болдгоороо болсон. Зөв зүг чиг рүү явж байна. Парламентыг мэтгэлцээний талбар болгож, албан ёсны цөөнхийн сөрөг хүчнээ хийнэ. Цөөн сөрөг хүчнээ хийж болохгүй болгочихсон. Эрх баригчдын халаасанд орчихдог. Ийм байж болохгүй шүү дээ. Энэ нь өөрөө улс орны эрх ашиг парламентад хэтэрхий даамжирч олон сонгууль ингэж явбал тусгаар тогтнолд хортой үйл явдал л гэж боддог.
-Та намын даргад нэр дэвших үү?
-Тэр асуудал дүрэм журмаараа л явна. Улс төрийн намын тухай хуулиар дүрэм журмын өөрчлөлтийг ярих ёстой.
-Танд тийм амбиц бий юу?
-Тэр нээлттэй шүү дээ.