Dark Light
Улс төр | 2025-05-23

Б.ЖАВХЛАН: ИЙМ АСУУДАЛД НАМАЙГ БИТГИЙ ХУТГАЖ, ОРОЛЦУУЛЖ БИЧЭЭЧ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Сангийн сайд Б.Жавхлан: Би Ерөнхий сайдтайгаа, намын даргатайгаа Ковидын хүнд өдрүүдийн эхний өдрөөс л хамтарч ажиллаж эхэлсэн. Намайг Засгийн газартаа хамтран ажиллахыг урьсан. Би Сангийн сайдаар ажиллаж хүнд үеүдийг хамтдаа туулсан. Гадна талдаа дайнтай биднээс үл шалтгаалах эдийн засаг, нийгмийн хүндрэлтэй олон асуудал, бодлогуудыг хамтдаа даван туулж ирсэн. Тиймээс ийм асуудалд намайг битгий хутгаж, оролцуулж бичээч ээ. 
-Ерөнхий сайдыг огцрохыг та дэмжиж байгаа юу?
-Энэ асуудлыг би шийддэг зүйл биш. Ерөнхий сайд маань ажлаа хийж байна. Би түүнийг дараагийн ийм ажил, тийм ажил гэж ярих ёс зүй алга. 
-14 мега төслийн хэрэгжилт ямар шатандаа явна вэ?
-Үүн дээр монголын ард түмэн маш итгэл төгс байх хэрэгтэй. Хамтарсан Засгийн газар сүүлийн 10 сарын хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд бараг сүүлийн 20-иод жил гацсан байсан төслүүдийг хөдөлгөж эхлүүлж чадсан. Хэрвээ энэ 20 жилийг алдаагүй 17 жилийн өмнө 16 жилийн өмнө энэ төслүүдийг эхлүүлж чадсан бол өнөөдрийн энэ хүндрэлүүд бидэнд хүндрэл биш байх байсан. Энэ төслүүдийг эхлүүлж чадсанаараа хамтарсан Засгийн газрыг би мега хамт олон гэж хэлмээр байгаа юм. Энэхүү 10 сарыг эргээд харах юм бол магадгүй дараа дараагийн 10 жилтэй тэнцэхээр ийм цаг хугацаа байсан. АН-аас ажилласан сайдууд маш сайн ажилласан. Маш хичээж ажилласан. Маш сайн бие биеэ дэмжиж, Ерөнхий сайдынхаа манлайлал дор маш сайн  ажиллаж чадсан гэж харж байна. За яах вэ хүмүүс солигдож болно. Бид Их хурлын гишүүнээрээ үлдэнэ. Ийм тохиолдолд энэ 14 мега төслийг огт зогсоож болохгүй. Нэгийг нь ч зогсоож болохгүй үргэлжлүүлэх хэрэгтэй. Үүн дээр бид бат итгэлтэй байх хэрэгтэй. Ард түмэн үүнийг шаардах хэрэгтэй гэж бодож байна. Энэ нэг хүний төсөл, нэг сайдын төсөл биш. Нэг Засгийн газрын ч төсөл биш. Энэ бол Монгол Улсын төсөл. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00