Dark Light
Улс төр | 2025-05-23

С.ГАНБААТАР: УХАА ХУДГИЙН ЗАХИАЛГЫН ЕРӨНХИЙ САЙД БИТГИЙ БАЙГААСАЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хамтраад явж байхдаа ард түмний 100 хувийн өмчлөлд байдаг байгалийн баялгаасаа 34 хувийг нь монголын ард түмэнд авч өгье гэдэг санаачилгыг Л.Оюун-Эрдэнэ гаргаад явсан. Үүнээсээ болж бусгуулна гэдгийн эсрэг байгаа би. Дахиад 6 жил ерөнхийлөгч байх юм сан гэсэн адын хүсэлдээ хөтлөгдөж, түүнийг нь УИХ дээр биелүүлэхгүй болохоор нь бусгадаг, Засгийн газрыг нь унагадаг энэ тоглоомын Засгийн газар юм уу. МАН-ын орой дээр өнөөдөр Ухаа худгийн халаасанд орсон хэдэн хүмүүс сууж байна гэхээр миний ой гутаж байна. Ийм утгагүй байдлын эсрэг байгаа. 
-Хэний тоглоом болсон гэж үзэж байна вэ?
-Ухнаагийн Хүрэлсүх. 
-Дараагийн Ерөнхий сайд ямар хүн байгаасай гэж хүсэж байна вэ?
-Дараагийн ерөнхий сайд нь Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, саяны санаачилгыг хэрэгжүүлэх хүн байгаасай. Өөрөөр хэлбэл Ухаа худгийн захиалгын Ерөнхий сайд битгий байгаасай. Өнөөдөр Үндсэн хуулиар баялгийн 100 хувийн эзэн бол ард иргэд. Түүн дээр ядаж энэ баялгийнхаа 34 хувийг ард түмэндээ өгчхөөч ээ гэдэг үзэл баримтлалыг хэрэгжүүлэгч хүн байгаасай гэж үзэж байна. 
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэр ажилласан бэ?
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн, муу ажилласныг улсын байгууллагууд нь дүгнэлт хийнэ. Миний хувьд дараагийн засгийн газар нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ядаж талын талд нь хүрч ажиллаасай гэдэг л байна. Өөрөөр хэлбэл Баялгийн сангийн тухай хуулийг заавал хэрэгжүүлэх ёстой шүү. 21 аймгаар бид явахдаа Засгийн газрын Баялгийн сангийн тухай хуулийг дэмжиж явлаа шүү дээ. Би мэдээж шүүмжилдэг юм бий. Ураны асуудал дээр, газрын тосны үйлдвэр дээр. Газрын тосны үйлдвэр том луйвар болсон. 2.2 тэрбум долларын угаалт явагдаж байгаа. Үүнийг одоо нээлттэй яриад байна шүү дээ. Үүний нууцын баримтыг нь би өөрөө үзсэн. Энэ олон алдаануудыг засах ёстой хамгийн гол нь Баялгийн сангийн хууль. 
-Дараагийн Ерөнхий сайдын тухай яригдаж байгаа юу. Яригдаж байгаа хүмүүсээс таны хувьд хамгийн магадлалтай хүн хэн байна вэ?
-Дараагийн Ерөнхий сайдын асуудал яригдаж байгаа. Би ганцхан зүйлийг баттай мэдэж байна. Дараагийн Ерөнхий сайд Сайнхүүгийн Ганбаатар болохгүй гэдгийг би мэдэж байна.  
-2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой энэ асуудал өрнөөд байна гэж ойлгож болох уу?
-Болно. 
-АН-ын дараагийн даргын асуудал хэрхэн өрнөж байна. Танд бас намынхаа дарга болох амбиц бий юу?
-Надад ч арай боломж байхгүй байх аа. Ер нь бол АН-ын даргын сунгаа явагдсан. Үүн дээр нэлээд хэдэн хүн яригдсан. Надад нарийвчилсан мэдээлэл алга. О.Цогтгэрэл яригдаж байх шиг байна. Миний сонссоноор О.Цогтгэрэлийн тухай л яригдаж байх шиг байна. 
-АН-ыг нэг бол хадаг барьж гуйгаад, нэг бол хөөгөөд гаргачихдаг явдлыг хэрхэн харж байна вэ?
-Тээр хараагүй юу гэж хэлэх би дургүй. Хамтрах дэмий гэдэг байр сууриа чуулган дээр ч хэлж л байсан. Нэгэнт хамтарч яваад ажил жигдэрчихсэн, хамгийн гол нь Баялгийн сангийн тухай хуулийг би яриад байгаа шүү. Нааштай, чихэнд чимэгтэй явж байх үед нь үүнийг нь хийлгэчихгүй яав даа гэсэн бодол бол үнэхээр байгаа. Дараагийн Засгийн газарт хэн орох вэ, гарах вэ гэдэг дээр тэр намын том толгойтой дарга нарынх нь асуудал байх. Би түүнийг сайн мэдэхгүй. 
-Шинэ засагт таныг уривал та хамтрах уу?
-Би түүнийг одоо хариулж мэдэхгүй юм байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00