Dark Light
Улс төр | 2025-07-15

ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэндчилгээ ирүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД:
“Турк Улсын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Монголын ард түмэнд баяр наадмын халуун мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Язгуур түүх, бат бөх найрамдлын хэлхээ холбоонд суурилсан харилцаагаа Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн айлчлалын үеэр тогтоосон Стратегийн түншлэлийн үндсэн дээр улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Энэ завшааныг ашиглан ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, Монголын найрсаг ард түмэнд хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00