Dark Light
Улс төр | 2025-03-25

О.АЛТАНГЭРЭЛ: ЭНЭ УЛСАД ЧИНЬ ХУУЛЬ САХИУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.
Агентлагийн даргын томилгоо, агентлагийн даргын асуудал бол Засгийн газрын асуудал. Намын бүлгийн асуудал ерөөсөө биш. Нэн ялангуяа хуулийн байгууллагууд улс төржиж болохгүй. Дээрээс нь сонин жишиг тогтох нь л дээ. Энэ улсад чинь хууль сахиулж болохгүй юм уу. Хууль бус мөрийтэй тоглоомтойгоо тэмцэхгүй юм уу. Энэ олон айлын амьдралыг сүйтгэж, залуучуудын ирээдүйг хорлож байгаа энэ асуудалтай хуулийн байгууллага тэмцэж болох юм уу, үгүй юм уу. 
 
-Хуулийн байгууллагынхан, цагдаа нар өөрсдөө энэ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байна гэдэг шүүмжлэл байна. Салбарын сайдын хувьд энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
 
-Тийм асуудал байвал яаралтай шийдвэрлэх ёстой. Бид ийм асуудалтай ерөөсөө эвлэрэхгүй. Үнэхээр тийм хүмүүс байвал хариуцлага тооцохыг нь тооцоод, арга хэмжээг нь аваад явна. Энэ чинь маш өндөр ялтай гэмт хэрэг. Авлигын гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг. Ийм мэдээллүүд байвал ХЗДХ-ийн сайдад шууд гаргаач ээ. Хууль зүйн яаманд хандаач ээ гэж уриалж байна. Цагдаагийн алба хаагч холбогдсон, Хууль зүйн яамны харьяа байгууллагын алба хаагчидтай холбоотой хэргийн талаар ХЗДХ-ийн яаманд хандаач ээ. Мэдээллүүдийг өгөөч ээ гэж уриалж байна. Тухайн этгээдийн талаар та бүхэн анзаарсан байх 9.3 тэрбум төгрөг үнэн, худлаа гэж баахан шуугьсан. Хүлээж байна лээ. Яг энэ мэдээлэл тал талаасаа шалгагдаж байгаа гэдгийг нотлогдоод гараад ирсэн. Тэр мэдээллээ хэлсэнд харин ч баяртай байгаа. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагын алба хаагчидтай холбоотой мэдээлэлд өргөдөл гомдлоо гаргаад шалгуулаад явах нь зүйтэй. Үүнийг шалгах үүрэгтэй. Нөгөө талаар цахим мөрийтэй тоглоомыг хаанаас зохион байгуулдаг, ямар их мөнгө эргэлддэг, ямар хүмүүс холбоотой байдаг вэ гэдгийг ойлгуулахад дөхөм боллоо гэж олзуурхаж байна.  
 
-Цагдаагийн даргыг чатаар дууддаг гэх зүйлүүд явсан. Үүнд тайлбар өгөөч?
 
-УИХ-ын гишүүнийхээ хувьд байнгын хороонд тайлбар тавих нь миний үүрэг. ХЗБХ хяналт тавьж байгаа. Эрх үүргээ хэрэгжүүлж байгаа. Үүнд хүндэтгэлтэй хандана. Гишүүд янз янзын байр суурь илэрхийлж байна лээ. Үүнд бас хүндэтгэлтэй хандаж байна. УИХ-ын гишүүд шүү дээ. Байр сууриа илэрхийлнэ. Зөв шүүмжлэлийг хүлээж авна. Алдаа дутагдал байвал засна. Групптэй холбоотой зүйлийг мэдэхгүй. Тэр групп чатад нь би байхгүй. Ер нь болохгүй. Тэгж хувь байдлаар дуудаж хууль хяналтын байгууллагыг тэг, ингэ гэж болохгүй. Энэ бол зарчим. 
 
-ХЭҮК-оос гаргасан мэдэгдэлд бас дурдсан байна лээ?
 
-Нэгдүгээрт, ХЭҮК-ын мэдээллийг үзээрэй. Ярьснаасаа мэдээллээ өөрчилж тавьсан байна лээ. Тэр дүгнэлтээ. Хоёрдугаарт, түүндээ нэг зүйлийг тавьсан байна лээ. Олон нийтийн мэдэх эрхийг хангаагүй байна гэж. Хүмүүс мэдэх учиртай учраас ийм ийм гэмт хэрэгт шалгагдаж байгаа юм аа гээд хэлсэн чинь л Хууль зүйн сайд нь мэдээллээ гэж баахан буруутгасан. Тэгсэн Комиссынх нь мэдэгдэлд олон нийтийн мэдэх эрхийг хангаагүй ээ гэж байгаа. Би үүнийг ойлгохгүй байна. Яг яах ёстой юм. Гэхдээ хүндэтгэлтэй хандаж байна. Тэр дүгнэлтэд дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах ёстой. Би нэг зүйлд харамсаж байна. Хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэл, мэдэгдэл хоёр нь зөрүүтэй байна лээ. Хэлсэн үгэндээ яаж засав гэдгийг би бас үзнэ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10, 11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.29,30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00