Dark Light
Улс төр | 2025-04-21

Б.НАЙДАЛАА: ЖЕНКО ГРУППТЭЙ ХОЛБООТОЙ НОЦТОЙ БАРИМТУУДЫГ ДУРДЪЯ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
ХҮН намын зөвлөлөөс “Х.Баттулгын Төгрөг нуурын ордыг зарсан гэх ноцтой баримт”-уудыг дэлгэж мэдээлэл хийлээ. 
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: 2006 оны гуравдугаар сарын 23-нд Женко группээс Х.Баттулга гэж хүн гарын үсэг зураад Deawoo international компани руу явуулсан албан бичиг байгаа. Албан бичиг компаниудын хооронд явдаг зүйл. Үүнд нь ноцтой хэдэн зүйл байгаа. Түүнийг товчхон дурдъя. Нэгдүгээрт, хориод жилийн өмнө монголын банк санхүү, бизнесийн салбарт Номарангийн хэрэг гэж ноцтой хэрэг гарч байсан. Олон мянган хохирогчтой, олон арван сая долларын залилангийн маягтай хэрэг. Энэхүү албан бичиг дээр Женко группээс явсан Номарангтай холбоотой хариуцлагыг Монгол шуудан болон Голомт банк кредиттэй холбоотой хохирлыг миний бие хүлээнэ гээд хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ бол тухайн хэргийг тодруулах, цааш нь нарийвчлан шалгах гэм буруутайг тогтоох, эргэн сэргээхэд ноцтой баримт учраас дурдаж байна. Хоёрдугаарт, энэ албан бичигт монголын байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч гэх маягтай шууд бичсэн санал, хүсэлт байгаа юм. Энэ нь өнөөдрийн яригдаад байгаа Төгрөг нуурын стратегийн ордтой холбоотой байж болзошгүй учраас ноцтой гэж үзэж байна. Гуравдугаарт, 2006 онд яг энэ бичгийг үйлдэж байхдаа, бичиг явуулж байхдаа энэ хүн өөрөө УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн бол Монгол Улсын Үндсэн хуулиар өөр ажил эрхэлж болдоггүй. Бизнес хийгээд газар орон зарах тухай хүсэлт явуулах байтугай жирийн ямар ч ажил хийх боломжгүй байдаг. Энэ бол Үндсэн хуулиараа хаалттай зүйл. УИХ-ын гишүүн хүн гишүүнээ хийх ёстой. Хууль тогтоох ажлаа хийх ёстой. Төгрөг нуурын хэргийг шалгаж байгаа байх. Тиймээс нэмэлт нотлох баримт болох болов уу гэдэг үүднээс энэ баримтыг АТГ-т хүргэнэ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11