Цаг үеийн мэдээ

Африкийн нэгэн хаан 10 цөөвөр чоно тэжээдэг байсан бөгөөд алдаа гаргасан зарц нараа тэдгээр амьтдад хоол болгон өгч шийтгэдэг байжээ.
Нэгэн удаа түүний зарц нарын нэг нь алдаа гаргасан бөгөөд хаан түүнд нь ихэд уурлажээ. Тиймээс тэрхүү зарцыг цөөвөр чононууддаа хоол болгон хаяж өгөхийг тушаав.
Гэтэл нөгөө зарц нь “Би таны төлөө олон жил алдаа гаргалгүй зүтгэсэн та намайг 10 хоногийн дараа цөөвөр чононуудад хаяж өгөөч” гэж гуйжээ. Хаан ч түүний хүсэлтийг зөвшөөрөв.
Үүний дараа нөгөө зарц хааны цөөвөр чононуудыг хардаг хамгаалагч дээр очиж “намайг эдгээр цөөвөр чононуудтай 10 хоног хамт байхыг зөвшөөрөөч” гэж гуйжээ. Хааны хамгаалагч ихэд гайхсан боловч түүний гуйлтыг зөвшөөрчээ.
Тэр өдрөөс хойш нөгөө зарц хааны цөөвөр чононуудыг хооллож, усанд оруулж аль болох тав тухтай байлгасаар 10 хоног өнгөрчээ.
Ингээд 10 хоног өнгөрч Хаан нөгөө зарцыг цөөвөр чононуудад хаяж өгөхийг тушаав. Түүнийг чононуудын торлуу шидсэний дараа маш сонин зүйл болжээ. Нөгөө цөөвөр чононууд зарцыг тасдаж идэх нь битгий хэл түүнийг долоон, эрхлэн тоглож эхэлжээ.
Гайхширсан хаан “Миний цөөврүүдэд юу тохиолдоо вэ?” гэж асуув. Энэ үед нөгөө зарц “Би эдгээр цөөврүүдэд аравхан хоног л үйлчилсэн байхад эд намайг мартаагүй байна. Харин би танд бүтэн 10 жил үнэнч үйлчилсэн боловч та үүнийг мартаж, миний гаргасан ганцхан алдааг уучилсангүй” гэж хариулжээ.
Үүний дараа Хаан өөрийн алдааг ухааран нөгөө зарцыг эрх чөлөөт хүн болгох зарлиг буулгажээ.

ТАНЫ ТӨЛӨӨ БҮХНЭЭ ЗОРИУЛДАГ ХҮМҮҮСИЙГ АЛДАА ГАРГАВАЛ УУЧИЛЖ БАЙГААРАЙ. УУЧЛАХ НЬ УХААРЛЫН ЭХЛЭЛ БАЙЖ БОЛОХ ЮМ.

Таны сурталчилгаа