Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов монголчуудад Сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.
“Эрхэм Хүндэт Найз Нөхөд өө!
Танай сайхан оронд амьдарч буй бүх Орос иргэдийн болон өөрийн нэрийн өмнөөс ариусал, шинэчлэлийг авчрах урин хаврын бэлгэ тэмдэг болсон, Монголын ард түмний хувьд хамгийн чухал баяр болох Цагаан Сарын баярын мэндчилгээг чин сэтгэлээсээ хүргэе.
Та нарын ихэнх нь айлчлан ирж буй билгийн тооллын шинэ жилийг гал голомтондоо угтана. Хэдийгээр энэ жил баярын үйл ажиллагаа цомхон явагдах болсон ч үүнээс болж та нар сэтгэл санаагаар унахгүй гэдэгт итгэлтэй байна. Садан төрлийн нягт холбоо, гэр бүлийн үнэт зүйлсийг ихэд үнэлдэг монголчуудын хувьд Цагаан Сарыг ойр дотнын болон хайртай хүмүүсийнхээ хүрээнд угтаж, нэг нэгэндээ хайр халамж, баяр баясгалан, сэтгэлийн эерэг хөдлөлийг бэлэглэх нь нэн чухал билээ.
Шинэ оны турш элбэг дэлбэг, сайхан амьдарч, та нарын гэр бүл эв эе, элэгсэг дотно харилцаатай байж, зүрх сэтгэл тань амар амгалан байх болтугай хэмээн чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Авхаалж самбаалаг, цэцэн ухаантай амьтанд тооцогддог Төмөр Хулгана жилд та нарын аливаа ажил үйлс амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.
Монголын найрсаг ард түмэнд амар мэнд, сайн сайхан, хөгжил цэцэглэлт мөн хамгийн гол нь эрүүл энхийг хүcье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй, монголчууд аа!