Японы хамгийн ухаалаг хүмүүс ажилладаг гэх Дэнцү компаний 10 дүрэм
1) Ажлыг даргын даалгавраар биш өөрийн санаачлагаар хий. Санаачлагагүйгээр, бусдын үгээр ажилладаг хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өөрийн санаачлагаар хийсэн ажил бүхэн таныг манлайлагч болгоно.
2) Аль болох хурдан хий. Өрсөлдөгчөөсөө түрүүлж хий. Хэн нэгнийг хүлээдэг байр сууриа орхи.
3) Том ажил хий. Том төсөлд өөрийгөө сорь. Жижиг ажил хийдэг хүн жижиг хэвээр байсаар байх болно.
4) Амархан биш хэцүү ажлыг хий. Ийм ажил биелүүлсний дараа та илүү хөгжсөн, өөртөө итгэлтэй болсон байх болно. Бас бусад хүмүүс таныг илүү үнэлэх болно.
5) Хэзээ ч битгий бууж өг. Зорилгоо биелүүлэх хүртлээ тэмц. Амархан бизнес гэж хаана ч байхгүй болохоор хэн тууштай ажиллана, тэр л амжилтанд хүрдэг
6) Олон хүнийг манлайлж, хөдөлгөж, уриалж ажилла.
7) Урт хугацааны төлөвлөгөө гарга. Түүндээ тууштай бай. Амаргүй байсан ч тэмц.