Энэ өвчнөөр 5-15 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг ба 25 нас хүртэл өвчлөх боломжтой, 30-40 насанд ховор тохиолддог. Нянгийн хурц халдвар авсаны дараа, нийт өвчлөгсөдийн 0,3-3% нь өвчлөх боломжтой. Өвчний нууц үе нь ойролцоогоор 1 долоо хоногоос багагүй 5 долоо хоногоос ихгүй байдаг.
Өвчин үүсэх нөхцөл
Өвчин хүний удамшлын онцлог, насны онцлог, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой даарч хөрөх, ажил мэргэжлийн онцлог (хүйтэн, чиийглэг нөхцөл), утаа, хүнсний аюулгүй байдал алдагдах, залгиур, гүйлсэн булчирхайн өвчнөөр байнга өвдөх, гэр бүлийн гишүүдийн дунд нян тээгч эсвэл өвчтэй хүн байх, дархлалын систем сулрах зэрэг нь нөхцөлүүд болно.
Ямар зовиур шинж тэмдэг илэрдэг вэ?
Зөвхөн дан ганц ревматизмд тохиолддог бус ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Өвчин хурц буюу аажим эхлэлтэй байж болно. Өвчтөн халуурах (ихэвчлэн бага зэргийн халууралт) амархан ядарч сульдах тамирдах шинж илэрч, их хөлөрдөг. Мөн өвчтөнд хордлогын шинж тэмдгүүд илэрдэг. Хэрвээ халуурч, үеэр хавагнаж, нэг үенээс олон үеэнд өвдөлт үүсэн ялангуяа шагай, өвдөг, тохой ба бугуйн үе, өөр ямар нэгэн үеэр хэрж өвдөн, арьсан дээр цагираг хэлбэрийн улайлт үүсэх, жижиг зангилаанууд гарах, сэтгэл зүйн байдал гэнэт өөрчлөгдөж, өөрийгөө удирдан чиглүүлэх боломжгүй эмх замбраагүй хөдөлгөөн үүсэх, мөн зүрхний үрэвсэл үүсэж, амьсгал өнгөц болох, амьсгаадах, давчдах, зүрх дэлсэх эсвэл цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл хэрх өвчинг илтгэдэг. Бөөр гэмтсэн үед ядарч сульдах, шээсний гарц багасах, цустай шээх, тууралт гарах, үеэр өвдөх, хаван үүсэх, цусны даралт ихсэх шинжийг анхаарах шаардлагатай.
Эмчилгээний дэглэм, зарчим ямар байдаг вэ?
Ревматизмын эсрэг эмчилгээг хийлгэхэд 3-5 хоногт үр дүнгээ өгч эхэлдэг. Уг өвчний эхлэл явц, үе шат, идэвхжил, ямар эрхтэн системийг хамарсан зэрэг олон зүйлсээс шалтгаалан эмчилгээг хүн бүрт тусгайлан оновчтой хийх нь зүйтэй. Эмчилгээний дэглэм нь дулаан, чийггүй орчинд амьдрах, ажиллах, тэжээллэг, амин дэмтэй хоол, хүнс хэрэглэх, спортоор хичээллэх, цэвэр агаарт аялах, эмчилгээний зарчим нь нь амьсгалын дээд замын халдварыг устгах, эрүүлжүүлэх нянгын эсрэг, үрэвслийн эсрэг, бодисын солилцоог сайжруулах, цусан хангамж тэжээлийг сайжруулах дархлалын системийг идэвхижүүлэх, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд чиглэнэ.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан удирдамжийн дагуу анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтийг хийдэг учир мэргэжлийн эмчийн байнгын хяналтанд сэргийлэлт хийх шаардлагатай байдаг. Стрептококкийн үүдэлтэй залгиур, гүйлсэн булчирхайн үрэвслийг төгс эмчлэх нь анхны сэргийлэлт болдог бөгөөд антибиотик эмчилгээний хэрэглэх хугацаа нь зайлшгүй 10 хоног байдаг. Хоёрдогч урьдчилан сэргийлэлт нь стрептококкийн халдвар, даслыг урьдчилан сэргийлэхэд антибиотикийг зайлшгүй үргэлжлүүлэн хэрэглэдэг бөгөөд энэ нь хэрэх өвчний дахилт, түүнийг дагалдах өвчлөл, хүндрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой байдаг. Хоёрдогч сэргийлэлтийн үргэлжлэх хугацаа өвчтөний нас, орчны нөлөө, зүрхний булчингийн үрэвслээс шалтгаалан 5 –аас доошгүй жил, түүнээс ч удаан хугацаагаар хийдэг.