Цаг үеийн мэдээ

2019 оны Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2019/10/31-2019/11/04-ны өдөр БНХАУ-ын Шиамень хотод зохион байгуулагдана.

Манай багийн хувьд Тайвань Улсын Кинмень хотод өнгөрөгч 4 сард болсон 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалснаар Дэлхийн аваргад Ази тивээ төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.

Манай баг О. Энхбаатар, Ч. Ихбаяр, М. Өлзий-Орших, А. Ананд нарын бүрэлдэхүүнтэй дасгалжуулагч С. Тулгын удирдлага дор оролцоно. О. Энхбаатарын Оюутны Дэлхийн аваргад оролцож болох сүүлийн нас нь бол Г.Ган-Эрдэнэ сагсан бөмбөгийн чиглэлээр АНУ-ыг зорих болсон тул энэ удаагийн тэмцээнд оролцохгүй.

Манай баг С хэсэгт Португаль, Малайз, Сенегалын багтай нэг хэсэгт орсон. Монголын баг 2016 оны Дэлхлийн аваргын мөнгө, 2017 оны аварга, 2018 онд шилдэг 8 /U18 насны баг оролцсон/ гэсэн амжилтуудыг үзүүлээд байгаа юм.

Таны сурталчилгаа