2019 оны Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шиамень хотод эхэллээ. Манай багийн хувьд Тайвань Улсын Кинмень хотод өнгөрөгч 4 сард болсон 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалснаар Дэлхийн аваргад Ази тивээ төлөөлөн оролцох эрхтэй болсон юм.
Манай баг О. Энхбаатар, Ч. Ихбаяр, М. Өлзий-Орших, А. Ананд нарын бүрэлдэхүүнтэй дасгалжуулагч С. Тулгын удирдлага дор оролцоно. О. Энхбаатарын Оюутны Дэлхийн аваргад оролцож болох сүүлийн нас нь бол Г.Ган-Эрдэнэ сагсан бөмбөгийн чиглэлээр АНУ-ыг зорих болсон тул энэ удаагийн тэмцээнд оролцохгүй.
Манай баг С хэсэгт Португаль, Малайз, Сенегалын багтай нэг хэсэгт орсон бөгөөд Монголын баг 2016 оны Дэлхлийн аваргын мөнгө, 2017 оны аварга, 2018 онд шилдэг 8 /U18 насны баг оролцсон/ гэсэн амжилтуудыг үзүүлээд байгаа юм.
Өчигдөр Монголын шигшээ баг эхний тоглолтоо Сенегалын багтай хийлээ. Нэмэлт цагт үргэлжилсэн уг тоглолт 19-21 харьцаагаар Сенегалын ялалтаар өндөрлөсөн юм. Тэгвэл удаах тоглолтоо Португалийн эсрэг хийн ширүүн өрсөлдөөний эцэст 17-16 харьцаагаар буулган авав.
Маргааш манай баг Макаогийн багтай тоглох хуваарьтай