Хэвлийд тань дөнгөж бүрэлдэн буй бяцхан зүрхэнд тустай, тэр жижигхэн биеийг нь хүний дайтай өсгөж бойжуулж, эрүүл чийрэг амь амьдралыг бэлэглэхэд таны идэж буй хүнс хамгийн их нөлөөтэй гэдгийг та мэдэх үү. Тиймээс таны идэх хүнс энгийн хүнийхээс амин дэм, эрдэс бодис, шим тэжээллэг чанараараа илүү онцлогтой байх учиртай. Гэхдээ ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлөх хүнснээс зоригтой татгалзаж, тэдгээрийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй юм.
Витамин А-гийн хэт их хэрэглээ ургийн өсөлтөд нөлөөлдөг
Энэ төрлийн амин дэмийг хэтэрхий ихээр хэрэглэх нь хэвлийд тань бойжиж буй хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс витамин А-гийн хэрэглээнээс татгалзсанаар ургийн элдэв гажгаас сэргийлэх юм.
Судалгаанаас харахад 19 болон түүнээс дээш насны жирэмсэн эхчүүдэд өдөрт 2565 IU /IU нь олон улсын нэгж бөгөөд витамин А-гийн хувьд 1 IU нь 0.0003-0.0005 мл граммтай тэнцдэг байна/ витамин А хэрэглэх хэрэглэх нь хэвийн хэмжээнд тооцогддог байна. Гэтэл энэ амин дэм нь тахианы болон үхрийн элгэнд их хэмжээгээр агуулагддаг байна. Тэгэхээр жирэмсэн ээжүүд маань эдгээр хүнснээс гадна савласан хэлбэрээрээ байгаа витамин А-гаас татгалзах хэрэгтэй гэсэн үг юм. Таны өдөр тутамдаа ууж байгаа жирэмсний витаминд амин дэм А танд болон урагт тань таарсан хэмжээгээрээ агуулагдаж байдаг учраас тэр витаминаа уухад хангалттай.
Каффейн, кофе дутуу төрөлт дагуулна
Олон улсын судлаачдын тайлбарлаж буйгаар бидний сайн мэдэх кофе болон бусад бүтээгдэхүүнд агуулагддаг каффейн нь ихэст нөлөөлж, ургийн зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Үүнээс гадна энэ нь дутуу төрөх болон зулбалтад хүргэх эрсдэлтэй юм. Учир нь каффейн нь шээс ялгаруулалтыг нэмэгдүүлж, биеийг шингэний дутагдалд оруулдаг байна. Улмаар усгүйжих, кальциа алдах зэрэг сөрөг үр дагавар бий болгодог байна. Иймд жирэмсний эхний гурван сард каффейний хэрэглээнээс татгалзаж, түүнээс цаашхи хугацаанд өдөрт 2 аягаас илүүг уухгүй байх нь чухал юм. Мөн ургамлын гаралтай цайнуудыг ч гэсэн уухдаа хаширлахад гэмгүй юм. Тиймээс аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ эхлээд эмчээсээ зөвлөгөө авахаа бүү мартаарай. Ялангуяа, аль нэг бүтээгдэхүүн хэрэглэхдээ жирэмсэн эхэд зориулагдсан эсэхийг нь нягтлаарай.
Согтууруулах ундаа хүүхдийн тархины хөгжлийг саатуулдаг
Архины хэрэглээ бол эрүүл жирэмсэн ээжүүдийн хамгийн том дайсан. Согтууруулах ундаа нь дутуу төрөлт болоод амьгүй төрөлтөд хүргэдэг хор юм. Архины хэт их хэрэглээ нь ургийн тархины хөгжлийг сааруулж, зарим гажгийг үүсгэдэг нь батлагдсан. Ингэхдээ ургийн нүүр мурийх, бага жинтэй төрөх, зүрхний гажигтай байх, оюуны сааталтай байх зэрэг сөрөг үр дагавартай юм. Төрсөн, хөхүүл эхчүүдийн хувьд ч согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Учир нь тэдний сүүгээр дамжин хүүхдэд архины хор хөнөөл нөлөөлсөөр байдаг. Та архины хор хөнөөлд зовниж буй л бол жирэмслэхээсээ өмнө энэ төрлийн хэрэглээнээс татгалзаарай.
Түүхий мах, чанаргүй махан таташ урагт халдвар тараадаг
Үхэр, хонь, тахиа гээд бидний байнга хэрэглэдэг махны хэрэглээнд жирэмсэн эх маш анхааралтай хандах хэрэгтэй. Шүүрхий мах нь салмонелла хэмээх өвчин тээж байдгаас гадна олон төрлийн бактер агуулдаг. Түүнчлэн ийм төрлийн мах нь дутуу төрөлтөд нөлөөлөх эмгэгийг бий болгож, урагт цусны өвчин ч халдаах эрсдэлтэй юм. Тиймээс та жирэмсэн бол хоолоо ямагт маш сайн болгож хэрэглээрэй. Мах хэрэглэхдээ үргэлж өндөр хэмд болгож идэх нь хамгаас чухал юм. Мөн хөлдөөсөн нухаш, махан таташнаас татгалзаарай. Эдгээр бүтээгдэхүүнд дээр дурдсан өвчин, бактер агуулагдаж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Түүхий загасанд “үгүй” гэж хэл
Нуур цөөрөмд мөнгөн усны агууламж ихсэх, мөнгөн ус нэвтрэхэд хамгийн түрүүнд загас өвчилдөг. Тиймээс ийнхүү өвчилсөн загасыг идсэн жирэмсэн эхийн ургийн хөгжил удааширч, тархинд нь аюул учруулдаг байна. Тиймээс мөнгөн ус өөртөө агуулсан байж мэдэх аварга загас, илд загас, хар амар загас, мөн зарим төрлийн туна загаснаас татгалзах хэрэгтэй. Мөн загаснаас гадна зарим төрлийн түүхий болон болгосон хавч хэлбэртэн бусад төрлийн далайн амьтдын мах нь жирэмсэн эхээс урагт сөргөөр нөлөөлж болох юм. Тэгэхээр жирэмсэн ээжүүд маань хэчнээн дуртай байлаа гээд сушинд ч гэсэн “Үгүй” гэж хэлэх хэрэгтэй. Мөн утсан загас ч халдвар тархаах гол хүчин зүйл болдог байна.
Түүхий өндөг бүр ч хортой
Мэдээж, түүхий өндөг бол бүр ч хэрэггүй. Түүхий өндөг нь салмонелла бактерийн агууламжаараа маш өндөр гэсэн үг. Заримдаа бид гэртээ майонез хийхдээ ч гэсэн түүхий өндөг ашигладаг шүү дээ. Тиймээс үүнийг санаад гэрт хийсэн майонез болон түүхий өндөгний орцтой аливаа орцноос татгалзах хэрэгтэй.
Тиймээс майонез хэрэглэмээр байгаа бол зайлшгүй үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, хөргүүрт хадгалж буй газраас худалдан аваарай. Учир нь үйлдвэрт бүтээгдсэн майонезид хоргүйжүүлж, болгосон өндөг ашигладаг байна.
Зөөлөн бяслаг ч бактер халдаадаг
Зөөлөн бяслаганд агуулагддаг хорт бодис нь мөн л бактер дамжуулдаг бөгөөд урагт тань халдвар халдаах, цусны өвчтэй болгох, бүр цаашлаад зулбуулах ч эрсдэлтэй.
Тиймээс жирэмснийхээ туршид зөөлөн бяслагнаас татгалзах хэрэгтэй. Эдгээрт Brie, Camembert, Roquefort, Gorgonzola зэрэг болон мексик маягийн Queso Blanco and Queso Fresco бяслагнууд багтдаг байна.
Үүний оронд уламжлалт аргаар бэлтгэсэн бяслагаа идэхэд гэмгүй. Өөрөөр хэлбэл, болсон сүүний бяслагаа сонгоод идээд байхад айх аюулгүй шүү.
Ариутгаагүй сүү, жүүснээс татгалз
Ариутгаагүй шингэн зүйлс ууж өөртөө болон урагтаа эрсдэл дагуулахыг та хүсэхгүй биз дээ. Ураг амьгүй болж буй таван тохиолдол тутмын нэг нь, 2500 жирэмслэлтийн гурав нь ямар нэг хэмжээгээр өвчлөхөд ариутгаагүй шингэн уусан нь нөлөөлсөн гэсэн судалгаа байна. Тэдэнд гарсан шинж тэмдэг нь халуурах, ханиад хүрэх, нуруу өвдөх, булчин өвдөх зэрэг зовиур өгсөн байна. Өөрөөр хэлбэл, үхлийн аюултай бактер Listeriosis болон дутуу төрөх, амьгүй төрөлтөд нөлөөлж буй өвчин эмгэгийг тээгч нь ариутгаагүй шингэн зүйлс юм. Иймд жирэмсэн эхчүүд маань заавал ариутгасан, буцалгасан ус, сүү ууж заншаарай.
Уншигч
2020-10-27
Манай эгч жирэмсэн. Гэхдээ тамхи татдаг. Энэ урагт асар муугаар нөлөөлнө биздэ.
Уншигч
2020-10-27
Одоо 6 сартай. Тамхийг 20тойгоосоо эхлүүлж татсан. Одоо 32той. Жирэмсэн болохын өмнө татдаг байсан. Жирэмсэн болсныхоо дараа ч болихгүй байна. Хэлээд хориглоод байхад нууцаар хүртэл татаж байна одоо яах вэ? Ямар арга хэмжээ авах уу?
lora
2021-02-05
Hi there, Huge fan of your content here! Anyway - to keep this short. Could you please let me know if this is a right address for and editorial inquiry? If not, I would appreciate if you can direct me to the right one. I know that https://www.zogii.mn/post/2290 has a great potential an a real base of visitors so I would really like to start a collaboration with you. Could you tell me if you would be willing to accept any type of guest post, editorial or or other form of link placement? Seeing that it's pretty hard to match your writing style, I think it would be a lot better if you could include a link to our website into a new or even older article of yours, for a fee. If this sounds like something you could do, simply reply to this email, tell me your guest post or external link policy and the price to have our website promoted on yours, and let's make a deal! :) Thanks, Lora Stonden
unjmmevpo
2021-02-07
[url=http://mewkid.net/when-is-xuxlya3/]Amoxicillin 500mg Dosage[/url] Buy Amoxicillin Online Without Prescription brz.qmsg.zogii.mn.inh.ca http://mewkid.net/when-is-xuxlya3/
abubehek
2021-02-07
[url=http://mewkid.net/when-is-xuxlya3/]Amoxicillin On Line[/url] Amoxicillin 500 Mg deq.mhkk.zogii.mn.vod.sl http://mewkid.net/when-is-xuxlya3/
mnkwilobw
2021-03-20
ЖИРЭМСЭН ҮЕД ХОРИГЛОХ ХҮНС mnkwilobw http://www.g030f1u9lr2a211hd6o2729w3dm3cnifs.org/ amnkwilobw [url=http://www.g030f1u9lr2a211hd6o2729w3dm3cnifs.org/]umnkwilobw[/url]
iratazapoeqoz
2021-04-11
[url=http://slkjfdf.net/]Iqunuc[/url] Itujon iae.fwjv.zogii.mn.nsf.jd http://slkjfdf.net/
vjcjvqpf
2021-04-18
ЖИРЭМСЭН ҮЕД ХОРИГЛОХ ХҮНС [url=http://www.gwn7b0z91a9420x08r49824yhqa2kuycs.org/]uvjcjvqpf[/url] avjcjvqpf vjcjvqpf http://www.gwn7b0z91a9420x08r49824yhqa2kuycs.org/
oqvstphnfj
2023-12-15
ЖИРЭМСЭН ҮЕД ХОРИГЛОХ ХҮНС [url=http://www.gvn443p2ug4872215az71aj71ywzdo5fs.org/]uoqvstphnfj[/url] oqvstphnfj http://www.gvn443p2ug4872215az71aj71ywzdo5fs.org/ aoqvstphnfj
nfnhvzmin
2024-03-04
ЖИРЭМСЭН ҮЕД ХОРИГЛОХ ХҮНС nfnhvzmin http://www.gcriwqre4gxza1i7075474075j03lm47s.org/ anfnhvzmin [url=http://www.gcriwqre4gxza1i7075474075j03lm47s.org/]unfnhvzmin[/url]
jehiqrojry
2024-03-10
ЖИРЭМСЭН ҮЕД ХОРИГЛОХ ХҮНС ajehiqrojry jehiqrojry http://www.g610uv5n730o90f88i5ywm4eoj0sp0j7s.org/ [url=http://www.g610uv5n730o90f88i5ywm4eoj0sp0j7s.org/]ujehiqrojry[/url]
ptjzwcvbs
2024-06-10
ЖИРЭМСЭН ҮЕД ХОРИГЛОХ ХҮНС ptjzwcvbs http://www.gue5s56q827tw3s4j3q781qcou88v30ns.org/ [url=http://www.gue5s56q827tw3s4j3q781qcou88v30ns.org/]uptjzwcvbs[/url] aptjzwcvbs