Цаг үеийн мэдээ

            Сүүлийн үед дэлгэцийн дон, хар тамхи, мансуурах бодис, нойргүйдлийн дон, сэтгэл түгшүүр, архинд донтох эмгэг өсч байна.  Мөн стресс, ядаргаа нь туйлдаа хүрээд, унтаж чадахгүй болохоороо эмнэлэгт хандагсадын тоо өсөж байгаа бөгөөд үүнд ажлын байрны дарамт, нийгмээс ирж буй төрөл бүрийн дарамт, ачаалал, орчин зэрэг зүйлс нөлөөлж байна.   СЭМҮТ-д жилдээ 6000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1000 орчим нь донтох эмгэгийн шалтгаантай байна. Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг байна. Сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхитэй хяналтад эмчлэгдэж байгаа тоо баримт ч байна.  Энэ нь 4 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэсэн үг.

Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтыг хувиар авч үзвэл:

 - Сэтгэл түгшилт -  18,4 хувь

 - Архаг ядаргаа - 16,2 хувь

 - Нойрны хямрал - 17,5 хувь

 - Органик бус нойргүйдэл - 17,1 хувь

 - Тайлбарлаж боломгүй биеийн зовиур - 11,9 хувь

 - Биеийн хэлбэрийн эмгэг - 11,7 хувь

 - Архинд донтолт - 6,4 хувь

 - Сэтгэл гутрал - 6,2 хувь

            НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай улс 17 зорилт дэвшүүлж байгаа аж.  Үүнээс 15 зорилт бүрэн хэрэгжсэний дараа нийгмийн сэтгэлгээ өөрчлөгдөнө гэж үзэж байна.

            Сэтгэцэд ямар нэг асуудал үүссэн байна уу гэдгийг юуны түрүүнд нойроор шалгаж үзэж болно. Нойргүйдэл сэтгэцийн эмгэгийг эхний шинж. Гэхдээ нойргүйдлийн шинж тэмдэг 6-аас дээш сар үргэлжилсэн тохиолдолд эрсдэлтэй гэж үзнэ.  Мөн иргэд тайвшруулах үйлчилгээтэй эмийг хяналтгүй авч хэрэглэдэг бөгөөд  тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй эмийг 14 хоногоос дээш хугацаанд хэрэглэвэл сэтгэцэд эмгэг үүсэх өндөр эрсдэлтэй. Долоогоос илүү хоногоор үргэлжлүүлэн уувал эмийн үйлчилгээ биед бага багаар үлдэн хуримтлагдах учир өдөр ч гэсэн нойрмоглон дүнсийж, хөдөлмөрийн чадвар сулрах эрсдэлтэй байдаг. Стресстэх, архинд донтох эмгэгүүд бүгд эмчлэгдэж эдгэдэг. Гэхдээ эмчилгээний дараа гам сайн барихгүй бол үр дүн гарахгүй.

Хүүхдийн сэтгэцийн эмгэг

            Хүүхдийн сэтгэцийн эмгэгүүд нас насанд өөр байдаг. Бага насанд аутизм, сургуулийн насанд анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгүүд, өсвөр насанд илүү сэтгэл хөдлөлтэй болдог.  

 

 

Таны сурталчилгаа