Цаг үеийн мэдээ

            Шинэхэн эцэг эхчүүдийн хувьд эхний хэд хоног уйлахаас өөр өгүүлэмжгүй бяцхан үрээ асарна гэдэг том даваа байдаг. Гадаад орчинтой танилцаад удаагүй нялх хүүхдүүдийн хувьд гэдэс дүүрэлт нь эхийн сүүгээр хооллодог нярайчуудад түгээмэл тохиолддог зовиур юм.

            Төрснийхөө дараах эхний 4 сард хүүхдийн гэдэс дүүрэх үзэгдэл нь хүүхэд бүрт тэр бүрчлэн тохиолдоод байдаггүй. Нярай хүүхдийн гэдэс дүүрэх үзэгдэл нь 10 хувьтай байдаг.  Нярай хүүхдийн гэдэс дүүрэлтэд гэрийн нөхцөлд тамхины утаа хамгийн ихээр нөлөөлдөг байна. Тэр гэрт тамхи татдаг хүний тоо хэдий олон байна хүүхдийн гэдэс дүүрэх магадлал төдий чинээ өндөр байна гэсэн үг. Гэдэс нь их дүүрдэг хүүхдийн ээж нь болон гэрт хамтран амьдардаг бусад хүмүүст тамхи татахыг хориглох хэрэгтэй.

            Ээж нь кафейн агуулсан кофе, цай, кола, шоколад гэх мэтийн хоол хүнсийг хязгаартай хэрэглэх ёстой. Мөн ээжийн идэж ууж буй газтай ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, шошны төрлийн хоол хүнс, халуун ногоо, сонгино, саримс, байцай, брокол, цэцэгт байцаа, бруксэл байцай зэргийн хоол хүнсийг болгоомжтой, хэмжээ хязгаартай хэрэглэхэд анхаарай.

            Мөн тасралтгүй уйлж, тайвширч чадахгүй байгаа нярай хүүхдийг дараах аргаар тайвшруулаад үзээрэй. Үүнд:

Хүүхдэд хөгжим сонсгох:  - Зарим аялгуу нь нярай хүүхдийг тайвшруулдаг.

Хүүхдээ бүүвэйлэх, дуу дуулж өгөх: - Хүүхэд ээжийнхээ дууг сонсоод маш сайхан тайвширдаг.

Хүүхдээ тэврэх: - Ээж нь хүүхдээ биедээ нааж тэврэхэд хүүхэд ээжийнхээ үнэрийг үнэрлэж, дууг нь сонсож, хажууд нь байгааг мэдэрч тайвширдаг.

Хүүхдийн гэдсэнд бүлээн тосоор массаж хийх: - Хүүхдээ өхөөрдөн энхрийлж, гэдсэнд нь массаж хийж, биеийг нь илэхэд хүүхдэд тааламжтай байдаг. Хүүхдийг доош харуулан хэвтүүлээд гэдсэнд нь бүлээн жин тавьж, нурууг нь илэхэд зарим хүүхдийн гэдэс дүүрэлт намждаг.

            Зарим хүүхдийг машинд суулган авч явахад, заримыг нь тэргэнд нь суулган түрэхэд, заримыг нь энгэртээ наан тэврэхэд, заримыг нь хүүхдийн орон дээр хэвтүүлэн бүүвэйлэхэд тайвширдаг.

Таны сурталчилгаа