Чихарсан дуутай хаалгаа засах
Гэртээ орох хаалга чинь чихарч дуугардаг юм биш биз? Хэрэв тийм бол та хамгийн түрүүнд гэрийнхээ хаалгыг засаарай. Зарим үед хаалганы нугасанд тос түрхээд л дуу нь арилдаг бол зарим үед бага зэргийн засвар шаардлагатай болдог. Хамгийн чухал нь гэрээсээ гарахад, гэртээ ороход хаалга чихарсан дуутай байх аваас таны зан байдал, амьдралын хэв маягт хамгийн их нөлөөлдөг байна.
Гал тогооны дээд талын шүүгээний дээр цэцэг байрлуулах
Танай гал тогооны хананд өлгөдөг, дээд талын шүүгээний дээр зай байдаг уу? Хэрэв гал тогооны дээд талын шүүгээний дээр зай байхгүй бол Фенг Шүй-д сайн юм. Учир нь гал тогооны тэр хэсэгт тоос шороо ихээр хуримтлагдаж, хоосон үхмэл орон зайг үүсгэдэг тул “Чи” энерги тэр зайд хавчуулагдан баригдаж таны амьдралыг хойш нь чангааж байдаг. Хэрэв тухайн хэсэгт хоосон зай байгаа бол дээд шүүгээн дээрээ цэцэг, ногоон ургамал эсвэл үзэмжтэй бөгөөд та өөрийнхөө дуртай эд зүйлсээс тавьж болно. Эдгээр зүйлс нь гал тогооны тэрхүү хэсэгт амьд мэдрэмж төрүүлж энергийг нь өөрчлөх болно.
Ванн, 00-ийн өрөөний хаалгаа байнга хаалттай байлгахын ач холбогдол
Фенг Шүй-г амьдралдаа хэрэгжүүлдэг хүмүүс хамгийн их асуудаг зүйл нь ванны өрөөний тухай байдаг. Учир нь 00 болон ванны өрөөнд ус гадагшаа урсаж байдаг юм. Мэдээж Фенг Шүй-д ус нь эд баялгийг бэлгэддэг тул хэн ч байсан эд баялгаа урсгаад явуулахыг хүсдэггүй. Тэгэхээр энэ өрөөний энергийг гэртээ нэвтрүүлэхгүйн тулд 00-ын суултуурын тагаа байнга таглаж, өрөөний хаалгыг байнга хаалттай байлгахад болох юм.
Таны орны байрлал яагаад Фенг Шүй-д чухал вэ?
Фенг Шүй-д голлох тавилгуудаа хамгийн түрүүнд зөв байрлуулан бусад тавилгуудаа түүнд зохицуулан тавихыг зөвлөдөг. Хүн амьдралынхаа 1/3 –ийг унтаж өнгөрөөдөг тул будний ор маш чухал юм. Унтлагын өрөөнд ороо байрлуулахдаа хаалганы өөдөөс орны хөл талаар харуулан тавьдаггүй. Ингэж байрлуулах боломжгүй тохиолдолд өрөөндөө ороо диагнал хэлбэрээр байрлуулж болох юм.
Унтлагын өрөөний ТВ – ээ бүтээж занших
Ихэнхи айл унтлагын өрөөндөө ТВ байрлуулдаг. Магадгүй таны нойр хулжих, шөнө дунд үе үе сэрэн сайтар амарч, унтаж чадахгүй байх аваас унтлагын өрөөнийхөө ТВ-ийг даавуугаар бүтээн унтаж заншаарай. ТВ-ээс гарах идэвхитэй энерги таныг муу унтахад нөлөөлдөг талтай.
Бүх цонх цэвэрхэн
Гэрийн цонх нь дэлхийг харах мэлмийг бэлгэддэг. Тийм учраас хавар болохыг хүлээн тоостой цонхоор гадаах ертөнцөө тольдохын оронд цуу, ус болон алчуур аван цонхоо гялалзтал арчин өрөөгөө гэрэлтүүлээрэй.
Орон зайг утаж ариутгах
Гэрийн булан тохой бүрийг утаж ариутган гэртээ шинээр “Чи” энергийг үүсгэдэг ганга, арцаар гэрээ утаж ариутгаж байхыг зөвлөдөг. Ганга, арцаар гэрээ утахдаа гэрийн орон зай бүрийг сайхан энергээр дүүргэж байна хэмээн төсөөлж, ирээдүйн сайхан мөрөөдлөө дотроо боддог ёстой.