Аливаа зүйлийн сонин хачин учир өгөгдлийг нарийн судлаад үзвэл маш сонирхолтой баримт үзүүлэх аж. Жишээ нь хүний үс. Хүний үс өдөрт 0.3-0.5 мм ургаж байдаг аж. Ази хүмүүсийн үс нь өнгөт арьст болон бусад тивийн хүмүүсийн үсийг бодвол хурдан ургахаас гадна торгомсог, уян хатан байдаг байна. Үсний бүтцийн ихэнх хувийг кератин бүрдүүлдэг. Энэ нь эвэр, туурай, хумс, хошуу, өдтэй ижил бүтэцтэй гэсэн үг. Хэрвээ үсээ нойтон байхад нь сунгаж үзвэл хэвийн үеийн уртаас 30 хувиар илүү урттай болдог байна.
Халуун, дулаан нөхцөл нь үсний ургалтыг дэмждэг тул дулааны улиралд үсний ургалт илүү хурдан байдаг. Хуйханд байгаа үсний уутанцрыг эс тооцвол үс бол үхэжсэн хэсэг юм. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үсний бүтэц адилхан байдаг гэнэ. Хар үс хамгийн түгээмэл байдаг бол улаан өнгийн үс хамгийн ховор өнгө гэнэ. Дэлхийн хүн амын зөвхөн нэг хувь нь төрөлхийн улаан үстэй аж.
Таны үсний 50 хувь нүүрстөрөгч, 21 хувь нь хүчилтөрөгч, 17 хувь нь азот, зургаан хувь нь устөрөгч, таван хувь хүхэр юм. Гарын алга, хөлийн ул, уруул, салст бүрхэвчээс бусад хэсэгт үс ургадаг. Үсний 50 орчим хувь унахад халзралт эхэлж байна гэж үздэг. Хуйхан дахь үсний 90 хувь нь идэвхтэй ургаж байхад 10 хувь нь амарч байдаг. Нэг ширхэг үсний насжилт ойролцоогоор тав орчим жил байдаг ажээ.
Хүний нэг ширхэг үс нь 14 элементээс бүрдэл болох ба нэг ширхэг үс нь 100 гр ачааг дийлэх чадвартай байдаг аж. Толгойн үс нь бүхэлдээ хоёр зааныг дийлэх хүчтэй буюу 12 тн ачааг даах боломжтой ажээ.
Бүсгүйчүүд долоо хоногт 1 цаг 53 минутыг үсээ угаах болон хатааж, янзлахад зарцуулдаг бөгөөд 65 настайдаа амьдралынхаа долоон сар гаруй хугацааг үсээ арчлахад зориулсан байдаг байна.