Цаг үеийн мэдээ

Нярай хүүхэд сэлж чаддаг

            Судлаачдын баг 36 нярай хүүхдийг усанд хийгээд юу болохыг харахаар шийджээ. Хачирхалтай нь хүүхдүүд живээгүй байна. Судлаачид үүнээс нэгэн гайхалтай баримтыг олж нээсэн нь хүүхдүүд усан доор амьсгаагаа хэрхэн барьдгийг зөн билгээрээ мэддэг аж. Хүүхэд усан доор амьсгаагаа барихаас гадна үүнээс ч илүү чадвартайг дараа нь олж харжээ. Өөр нэг туршилтын үеэр эрдэмтэд хүүхдийн эцэг эхийг усан дээр гэдсийг нь доош харуулан барихыг хүсэв. Хүүхдүүд усан дээр тогтохын тулд гар хөлөө сарвагануулан сэлэх гэж оролджээ. Эдгээр туршилтууд хүүхэд сэлж, хөвөх зөнтэй болохыг баталсан юм. Мөн судлаачид хүүхэд 6 сар хүрээд энэ чадвараа алддаг болохыг тогтоосон байна.

Хүүхдүүд хурууныхаа үзүүрийг нөхөн төлжүүлж чаддаг

         

            Хэрэв таны хүүхэд хурууныхаа үзүүрийг зүсчихвэл бүү сандраарай. Доктор Кристофер Аллан “хурууны үзүүрийг тайрсны дараа оролдохгүй л бол маш хурдан эдгэрдэг” гэжээ. Энэ нөхөн төлжүүлэх чадварыг доктор Аллан найман настай өвчтөнөөсөө олж мэджээ. Найман настай охин дугуй унаж байгаад дунд хурууны үзүүрийг огтолчихсон гэнэ. Аллан эмч хэрхэн хурууг эргүүлэн нийлүүлж оёх учраа мэдэхгүй байв. Тэрээр эцэг эхэд нь ийн хэлжээ: “тасарсан хурууны үзүүрийг хуруун дээр тавьж боогоод сайн үр дүн гарна гэдэгт итгээд хүлээж байя” гэж. Охин эмчийн зөвлөгөөг тоогоогүй юм. Хэдэн долоо хоногийн дараа охин Аллан дээр эргээд ирсэн юм. Эмч өвчтөний тасарсан хуруу өөрөө нөхөн сэргээгдсэн байхыг хараад ихэд гайхжээ. Судалгаагаар энэ нь цорын ганц тохиолдол байгаагүй нь тогтоогдсон байна.

Нярай хүүхэд атгалт итгэмээргүй хүчтэй

             Нярай хүүхэд бяцхан гараараа эцэг эхийнхээ хуруунаас атгах тэр мөч хамгийн нандин, хамгийн үнэтэй байдаг. Зарим эцэг эхчүүдэд ийм зүйл болоход хүүхдээ хэр дээш өргөж чадах бол гэх бодол толгойд нь орж ирдэг. Гэхдээ аюулгүй байдлыг бодож тэд үүнийг туршиж үздэггүй. Эрдэмтэд нэгэн судалгаа явуулж, хэрэв хүүхдийн гарт долоовор хуруугаа атгуулж дээш өргөвөл ямар ч муу зүйл тохиолдохгүйг олж тогтоожээ. Тэд таны гараас маш чанга атгаж унахгүй тогтох болно. Гэхдээ энэ аргыг хүүхэд дээрээ туршиж болохгүй шүү. Учир нь заримдаа хүүхдүүд агаарт дээш өргөгдсөнийхөө дараа аяндаа хурууг чинь тавьж болзошгүй.

Хүүхдийн хурууны хээ маш хурдан арилдаг

            Хурууны хээ тогтоох технологи нь гэмт хэрэг мөрдөх ажлыг шинэ түвшинд авчирсан. Өдөр бүр дээрэм гарсан гэмт хэргийн газраас хурууны хээ ашиглан хэргийг илрүүлэх болжээ. Гэхдээ хүүхдийн хурууны мөр хурдан арилах чадвартай байдаг. Нэгэн туршилтын үеэр 17 хүртэлх насны хүүхдүүд болон насанд хүрэгчдийг эрхий болон долоовор хуруугаараа спирттэй бөмбөлөг барихыг хүсэв. Үүний дараа бөмбөлөг дээрх хурууны хээг судалж үзжээ. Удаан хугацаа өнгөрсний дараа ч насанд хүрэгчдийн хурууны хээ арилалгүй үлдсэн байхад хүүхдийн хурууны мөр арилсаныг судлаачид анзаарчээ. Эрдэмтэд үүнийг хурууны өндөгний гадаргуу дээрх тосны хүчилтэй холбоотой гэж үзэж байгаа аж. Тосны хүчил нь хээг илүү удаан тогтоодог.

Хүүхдийн хэрэглэх чихрийн хэмжээнд хязгаар гэж үгүй

                            

            Чихэр нь хүүхэд болон насанд хүрэгчдэд өөр өөрөөр нөлөөлдөг. Сонин сонсогдож болох ч чихэр нь биед тустай шинж чанартай гэнэ. Чихэр нь хүүхдэд өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг аж. Тэдэнд чихрийн хэрэглээний хязгаар гэж байдаггүй. Насанд хүрэгчид кока-кола уугаад “дэндүү чихэрлэг” гэх бол хүүхдүүд тэгж хэлдэггүй. Нэгэн туршилтаар хүүхдэд аяга ус өгөөд түүний хувьд “дэндүү чихэрлэг” болтол нь чихэр нэмж холихыг хүсэв. Туршилтын сүүлд эрдэмтэд бяцхан хүүхдүүдийг их хэмжээний чихэр хийсэн усаа уухыг хүсэв. Гэсэн ч тэдэнд яг өмнөх шиг ээ хангалттай чихэрлэг санагдахгүй хэвээр байсаар байжээ.

Нярай хүүхэд дэмжлэгтэйгээр мөлхөж чадна

                           

Хүүхэд дэмжлэггүйгээр 7-10 сартайгаас эхлэн мөлхөж эхэлдэг. Гэхдээ хэрэв хангалттай дэмжлэг үзүүлбэл хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн хүүхэд мөлхөж чадна. Эрдэмтэд дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийн тусламжтай нэгэн туршилтын явуулжээ. Хүүхэд төрөнгүүт шууд эхийн цээжин дээр тавьж эхийг хөхүүлэхгүй байхыг хүсэв. Эхний 15 минут нярай зүгээр л хэвтэж байв. Хэсэг хугацааны дараа (нэг цаг орчим) тэд аяндаа амаараа амьсгалж дараа нь хүч гарган эхийн хөхний толгой руу мөлхөн сүү уухын тулд мөлхөж эхэлжээ.

Нярай хүүхэд хүссэн хэмжээгээрээ идээд таргалахгүй байж чаддаг

            Хүүхдийн жинд санаа зовох асуудал байхгүй болж таарч байна. Нярай хүүхэд маш хурдан илчлэг шатаадаг “бор өөх”-тэй байдаг. “Бор өөх” нь нярай хүүхдийн биеийн жингийн 5 хувийг эзэлдэг. Энэ өөхөн эд нь хүүхдийг хүйтэн нөхцөлд байгаа тохиолдолд үхлээс хамгаалдаг аж. Температур буурахад бор өөх калори шатааж дулаан ялгаруулдаг. 85 грамм бор өөхөн эд нь өдөрт 400-500 калори шатааж чаддаг.

 Хүүхэд нохойг ойлгодог

             Таны хэлж байгаа бүх үгийг хүүхэд ойлгож чадахгүй байж болох юм. Гэхдээ хүүхэд нохойн юу гэх гээд байгааг маш сайн ойлгодог. Судалгаагаар анх удаа нохой харж байгаа ой хагастай хүүхдүүд нохойн хуцалтыг ойлгодог болох нь тогтоогджээ. Эрдэмтэд хүүхдэд ууртай болон нөхөрсөг нохойн хуцсан дууг дэлгэц дээр дүрсийн хамт үзүүлжээ. Хүүхдэд нөхөрсөг нохойн хуцалтыг сонсгоход хүүхэд сайн нохойн зурагт анхаарлаа хандуулж байв. Мөн эсрэгээрээ ууртай нохойн хуцалтыг сонсгоход ямар нэг зүйлд сэтгэл хангалуун бус байгаа нохойн зураг руу анхаарлаа хандуулж байв. Хүүхэд нохойн хуцалтын өнгө аясыг зөнгөөрөө ойлгож байв. Хэдий хүүхдүүд хуцалтыг дүрстэй тохируулж чадаж байсан ч сайн эсвэл муу амьтанд хэрхэн хариу өгөхөө мэддэггүй. Ууртай нохой хүүхдийн урдаас хуцаж байсан ч хүүхэд урдаас нь инээх болно.

Таны сурталчилгаа