Цаг үеийн мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусээр халдварласан өвчтнүүдийг эмчилж байгаа Москвагийн халдвартын төв эмнэлгийн үйл ажиллагаатай өнгөрсөн 7 хоногт очиж танилцсан юм.

Энэ үеэр Путинтэй гар бариж түүний дэргэд дагалдан явсан тус эмнэлгийн ерөнхий эмч Денис Проценко коронавирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогджээ.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн байна.

Түүний хэлснээр Путин тогтмол коронавирусийн шинжилгээнд хамрагдаж байгаа бөгөөд түүнээс вирусийн халдвар илрээгүй, биеийн байдал нь сайн байгаа юм байна.  3 дугаар сарын 24-нд тус эмнэлэгт Путиныг дагалдаж Москва хотын захирагч Сергей Собянин болон албаны зарим хүмүүс цуг байсан байна.

Халдвар авсан 44 настай ерөнхий эмчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлгийнхээ ажлын өрөөнд өөрийгөө тусгаарлан, тэндээсээ цахимаар ажлаа үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.

Тухайн үед Денис Проценко болон Владимир Путин 2-ын хэн хэн нь хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлийгүй байсан нь хамгийн ихээр шуугиан дэгдээж байгаа юм.  Манай хойд хөршид ковид-19-ийн нийт 2337 тохиолдол бүртгэгдэж 17 хүн амиа алдаад байгаа юм.

Эх сурвалж: https://www.vedomosti.ru/

Таны сурталчилгаа