Цаг үеийн мэдээ

Уг өдрийг 1998 оноос жил бүр тавдугаар сарын эхний долоо хоногийн мягмар гарагт тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд астмын талаар эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг хөндөж дэлхий нийтээрээ нэг эв санаатай байгааг илэрхийлдэг өдөр юм. Манай улсын хувьд 2010 онд Астмын дэлхийн нийтийн санаачлага (GINA)-д элсэн орсон бөгөөд үүнээс хойш жил бүр Астмын эсрэг өдрийг зохион байгуулж ирсэн түүхтэй. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас цочмог бронхиолит буюу астма өвчний үндсэн мэргэжлийн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээний эмийн эмчилгээний зардлын 35 хувийг иргэн өөрөө хариуцан төлдөг бол үлдсэн 65 хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг.