Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Шарынгол суманд тавдугаар сарын 6-ны өдрийн 08:30 цагийн орчимд 7 настай, эрэгтэй хүүхэд гадаа тоглоно гэж айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:23 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид А /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 6-ны өдрийн 19:35 цагаас эхлэн  “Булагт”, “Хавчуу” гэдэг газруудад зохион байгуулж, Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт 8 км-т Санжинт багийн “Ар хавчуу” гэдэг газраас мөн өдрийн 20:26 цагт эсэн мэнд олж ээжид хүлээлгэн өгч ажиллажээ.

 

Таны сурталчилгаа