Солонгосын алдарт дуучин, жүжигчин Ким Жэжүүн өөрийгөө коронавирусийн халдвар авч, эмнэлэгт эмчлүүлж байгаа хэмээн инстаграм дээрээ худал бичсэн байна.
4 дүгээр сарын 1-ний инээдмийн өдрөөр ингэж тоглоом хийсэн нь олон сая дагагчийнх нь дургүйцэлтэй нүүр тулгарсан байна.
Тэрээр засгийн газраас гаргасан санамж анхааруулгыг үл тоон болгоомжгүй байснаасаа болж халдвар авчихлаа гэж инстаграм дээрээ бичсэн зүйлдээ дурдсан байна. Хүмүүсийг айдаст автуулсан цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед эмзэг сэдвээр тоглоом хийх нь байж боломжгүй зүйл гэж шүтэн бишрэгчид нь үзэж байна.
Ийнхүү оновчгүй тоглоом хийж худал цуурхал тараасандаа гэмшиж, тэрээр албан ёсоор уучлал гуйсан байна.
Энэ жил 34 настай К-рор од маань коронавирусийн дараагийн давалгаа улс оронд нь нүүрлэхээс айж байгаа тул халдвар хэнийг ч ялгахгүй өвчлүүлж, маш хурдацтай тархаж байгааг хүмүүст сануулах зорилгоор худал бичсэн гэжээ.
Тэрээр өмнөх жилүүдийн инээдмийн өдрүүдээр тоглолтынхоо дундуур ухаан алдаж жүжиглэн мөн гэрлэхээр төлөвлөж байгаа гэсэн хуурамч цуурхал тарааж байсан байна.
Цар тахлын дэглэмийн үеэр худал цуурхал тарааж, хүмүүсийг айдаст автуулсан үйлдэлд нь хариуцлага тооцох болно гэдгийг Солонгосын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хянах төвөөс мэдэгдсэн байна.