Цаг үеийн мэдээ

Нүүрний саажилт  (Bell саажилт) нь нүүрний мэдрэл гэмтсэний улмаас нүүрний булчингийн гэнэтийн сулрал юм. Энэ өвчин нь стрессээс үүдэлтэйгээр нүүрний булчингууд мэдрэлээ алдаж, сааждаг аж.Америкийн шинжээчдийн үзэж буйгаар хонхны саажилт 100,000 хүн амд 20-30 хүнд тохиолддог. Нүүрний саажилт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог. Өвчин нь ямар ч насны үед тохиолдож болно, өвчтөнүүдийн дундаж нас 40 жил байдаг.

 

Шинж тэмдэг

 

Энэ өвчний үед нүүрний сулрал түргэн явагдах бөгөөд чихний ар талын өвдөлтөөр эхлэх буюу энэ нь нүүрний булчингийн сулралтай зэрэгцэн илэрдэг. 

           Нүүрний нэг тал суларч, амны булан унжина (инээмсгэлэх, нүүрээ атируулах үед ам эрүүл тал руугаа татагдаж муруйна)

           Хоолны зүйл хацар, буйлны хооронд хавчуулагдаж, уусан шингэн, шүлс савирна.

           Уруул хөдлөхгүйгээс ярихад бэрхшэээлтэй (VII мэдрэлийн эрүүний салаа).

           Хэлний урд хэсгийн амт мэдрэлт алдагдана.

           Чанга, өндөр давтамжтай дуу авианд тэсвэргүй болох (дөрөө саажиснаас хэт чанга сонсох).

           Нүд анигдахгүй учир нулимс гоожих юмуу нүд хатах, доод зовхи гадагш эргэснээс нүдний салстын үрэвсэл үүсэх, эсвэл нүдэнд гадны биет орж гэмтээх.

 

Өвчин үүсэх эхний шинж тэмдэг чихний араар өвдөлтөөр илэрдэг. Нүүрний саа үүсэхээс өмнө 4 хоногоос илүү хугацаагаар өвдөлт үргэлжилбэл өвчний эхний шинж тэмдэг юм. 

 

Эмчилгээ

 

Өвчний шинж тэмдэг мэдэгдмэгц даруй мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийлгэнэ. Харин хувь хүний зүгээс дараах зүйлсийг хийгээрэй.

Хүндрэл бага Беллийн саажилт хэдхэн долоо хоногийн дараа бараг ул мөргүй өнгөрдөг боловч хүндрэл бас гарч болзошгүй.

Удаан хугацааны нөлөөгөөр нүүрний мэдрэлийг нөхөх боломжгүй гэмтэл - саажилт шинж тэмдэг нь насан туршид үргэлжилж болно.

           Нарны шил зүүх, хэрвээ нүд хатаж байгаа бол хиймэл нулимс (гипромеллоз) дусааж, нүдийг хамгаалах.

           Гараараа дээд зовхийг доош нь буулгаж, нүдээ аних дасгалыг тогтмол хийх.

           Шөнө унтахдаа нүдийг аниастай байлгахын тулд наалтуур хэрэглэх.

           Зовхи эргэх хүндрэл гарсан тохиолдолд зовхины хажуу булангийн хэсгийг холбож оёх нь тустай (зовхи-зовхины хэсэгчилсэн оёдол).

           Сэргэлт удаан хугацаагаар үргэлжилбэл (12 сараас илүү хугацаагаар) гоо сайхны мэс заслын аргаар зовхийг засах, унжсан нүүрийг тэгшлэх ажилбарыг хийлгэх үр дүнтэй.

 

      

 

Шалтгаан

 

Нүүрний мэдрэлийн саажил, цэврүүт тууралт чихэн дээр буюу аман дотор гарах шинжтэй хавсарч болно. Мөн архаг стресс энэ өвчний эхлэл болно.

           Лаймын өвчин

           ХДХВ

           Менингит

           Полиомиелит

           Сүрьеэ

           Архаг менингит (мөөгөнцөрийн) зэрэг халдварт өвчнөөс болж болно. 

Тархины баганын гэмтэл

           Тархины баганын хавдар

           Тархины харвалт

           Тархмал хатуурал

Гүүр-бага тархины булангийн гэмтэл

           Системийн өвчин

           Чихрийн шижин зэрэг нөлөөлж болно. 

 

Холливүүдийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли саажилттай болжээ. Тэрээр саажилтаа дорнын анагаах ухааны зүү тавих эмчилгээгээр эдгээж байгаа, энэ эмчилгээ нь ч маш үр дүнтэй байгаа гэдгийг мөн дурдсан байна.

Анжелина Жоли хэдэн жилийн өмнө хөх, өндгөвчний хавдар авахуулах хагалгаа хийлгэсэн бөгөөд хагалгааны дараа эрүүл мэнддээ хэтэрхий анхаарч явсаар стресст орсноор Беллийн саажилттай болох эхлэл тавигджээ.

 

Таны сурталчилгаа