Цаг үеийн мэдээ

Хөлдөөгчийг ихэнхдээ зайрмаг, мах, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг л хадгалдаг гэж боддог ч үнэн хэрэгтээ зарим бүтээгдэхүүнийг хөлдөөхөд ямар ч асуудалгүй гэнэ. Тиймээс дараах бүтээгдэхүүнийг ихээр аваад яахаа мэдэхгүй байгаа бол санаа зоволгүй хөлдөөгөөрэй. Ингээд асуудалгүй хөлдөөж болох 10 хүнсийг танилцуулж байна. 

 

Шөл

 

Хэрвээ та их хэмжээний шөл чанасан бол хөлдөөгчид хийгээд хадгалчихвал дараагийн удаа асар их хугацааг хэмнэх болно. Хүсвэл шөлөн дээрээ мах хийгээд хадгалах ч боломжтой. Шөлийг хуванцар сав болон зип уутанд хөлдөөх нь илүү тохиромжтой байдаг. Харин төмстэй шөлийг хөлдөөх хэрэггүй. Учир нь төмс маш амархан харладаг.

 

Самар

 

Самрыг хөлдөөгчид хадгалах үед бүх шимт бодис нь үлддэг бөгөөд төрөл бүрийн таагүй үнэр шингэхгүй. Хөлдөөгчид цэвэрлэсэн, хальстай, нунтагласан гээд бүхий л төрлийн самрыг хийж болно.

 

Гадил

 

Гадил бол маш амттай, тэжээллэг, эрүүл мэндэд тустай жимс юм. Гэхдээ энэхүү шидэт жимс нь маш амархан харлаж, мууддаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гадилаа арилгаад, хөлдөөгчид хийхэд л хангалттай. Хөлдөөсөн гадилыг хүйтэн дессерт хийх,  жигнэмэг хийх болон сүүн коктейл хийхэд ашиглаж болно.

 

Талх

 

Хэрвээ та завгүй нэгэн бол заавал өдөр бүр талханд явах хэрэггүй. Харин үүний оронд 2-3 талх худалдаж аваад бүтнээр нь хөлдөөхөд л хангалттай.  Хөлдөөгчид байх хугацаандаа талх амтлаг чанар болон тэжээллэг чанараа алдахгүй учир хүссэн үедээ идэж болно. Талхаа гэсгээхдээ хөргөгчид хийж гэсгээх юм. Нэг шөнө хөргөгчид байсан талх өглөө гэхэд идэхэд бэлэн болсон байна.

 

Сыр буюу бяслаг

 

Сыр буюу бяслагийг хөлдөөгчид бүтнээр нь, хэрчсэн, үрсэн гээд бүхий л төрлөөр хадгалж болно. Их хэмжээний бяслаг худалдаж аваад яахаа мэдэхгүй байгаа бол зүгээр л хөлдөөж хадгалах хэрэгтэй. Үрж хөлдөөсөн бяслагаар пицца болон бусад төрлийн халуун хоол хийхэд тохиромжтой.

 

Сүү

 

Хөлдөөсөн сүүгээр каш болон бусад гурилан бүтээгдэхүүн хийж болно.  Үүнээс гадна халуун ундаа ч хийх боломжтой.  Сүүг зөөлөн уут, хуванцар шил болон хэвэнд хийж хадгална. Жижиг хэвэнд хийж хөлдөөсөн сүүг цай эсвэл кофенд хийхэд тохиромжтой.

 

Цөцгийн тос

 

Бэлтгэж хөлдөөсөн цөцгийн тосыг яаралтай үед ашиглахад маш амар байдаг. Кекс, жигнэмэг, бялуу, блинчик гэх мэт нарийн боовонд цөцгийн тос хийхэд амттай болдог. Хамгийн  гол нь гэсгээснийхээ дараа дахин сайн миксердэх хэрэгтэй. 

 

Амталсан мах

 

Шорлогонд зориулсан махыг хөргөгчид төдийгүй хөлдөөгчид ч хадгалж болно. Махаа амталсныхаа дараа уутанд хийгээд шууд хөлдөөгчид хийнэ. Ингээд агаарт гарахын нэг хоногийн өмнө эсвэл хэдэн цагийн өмнө махаа хөргөгчид хийж гэсгээх хэрэгтэй.  Ийм мах амттай, зөөлөн болох болно.

 

Дессерт

 

Хөлдөөгчид зөөлөн дессертийг шинээр нь хадгалах боломжтой. Амт чанарыг алдагдуулахгүйн тулд нарийн боов хийхэд ашигладаг цаасанд боож зип уутанд хийгээд дараа нь хөлдөөх юм. Ингээд идэхийг хүссэн үедээ гаргаж, богино долгионы шарах шүүгээнд хийж гэсгээж болно. 

 

 

Таны сурталчилгаа