Үхлийг илэрхийлсэн хар хувцас өмсөж, хадуур барьсан эр АНУ-ын Флоридагийн далайн эргээр алхах болсон нь тус улсын нийгмийн сүлжээнд ихээхэн хандалт аваад байна.
Коронавирусний дэгдэлт өндөр байгаа энэ үед иргэд далайн эрэгт олноороо цуглахдаа хорио цээрийн дэглэмийг мөрдөхгүй байгаа нь хуульч Даниэль Ульфельдерийн бухимдлыг төрүүлжээ. Тиймээс тэрээр кинон дээр гардаг шиг үхлийг илэрхийлсэн хар хувцас өмсөж далайн эргээр алхан, иргэдэд коронавирусний аюулыг ойлгуулахыг хичээж байгаа юм байна.
Мужийн удирдлагууд шийдвэрээ эргэн харж далайн эргийг хаахгүй бол ковид-19-ийн дэгдэлт хяналтаас гарч, нөхцөл байдал улам дордох болно гэдгийг тэрээр хэлж байгаа юм. Харин мужийн эрх баригчид нарны шууд тусгал болон агаарын халуун хэм коронавирусийг устгах чадалтай гэсэн эрдэмтдийн дүгнэлт дээр үндэслэн далайн эрэгт биеэ шарах нь дотор байхаас илүү эрсдэл багатай хэмээн үзэж байгаа юм.
Флорида мужид халдварын 35 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 1300 гаруй хүн коронавирусээр амиа алджээ.
Эх сурвалж: The Guardian