Цаг үеийн мэдээ

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар Хандгайт дахь спорт цогцолборт “Парис 2024” Олимпын өмнөх бэлтгэлээ хангаж буй боксын баг тамирчидтай уулзлаа. 

Уулзалтын үеэр ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олимпын эрх олгох тэмцээнд амжилттай оролцохыг хүсэж, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Манай баг тамирчид энэ сарын 08-ны өдрөөс Тайландын Бангкок хотноо олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдах бөгөөд улмаар энэ сарын 23-ны өдөр эхлэх Олимпын эрхийн төлөөх тэмцээндээ оролцох аж. Уг тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорих хуваарьтай. 

Ташрамд дурдахад Монголын ширэн бээлийтнүүдээс О.Есүгэн “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилтаар “Парис 2024” Олимпын эрхээ хүртээд байгаа билээ.  

Таны сурталчилгаа