ЭСЯ-ны дэд тэргүүн, Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг Пакистан улсад томилолтоор ажиллах үеэрээ 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Пакистан улс дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Карачи хотноо албан ёсоор нээж, нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцов.
Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдон ажиллаж байгаа бөгөөд тэрээр тус улсын эм үйлдвэрлэлийн салбарын томоохон үйлдвэрийг тэргүүлдэг нөлөө бүхий бизнес эрхлэгч юм. Тэрээр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол үндэсний соёл урлагийг Пакистан улсад сурталчлах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.
Монгол, Пакистан улс хооронд 1962 оны гуравдугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас хавсран сууж байна.