Нэгдүгээр зүйл.
1.8 Спортын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмээр шийдвэрлэхдээ Олон улсын болон Монголын эрх зүйн ерөнхий нийтлэг шаардлагад нийцүүлэхээс гадна олон улсын стандартад, Арбитрын "Загвар хууль", Олон улсын Спортын конвенц, Олимпын Харт, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон олон улсын стандарт, олон улсын худалдааны практикийг баримтална. Спортын Арбитр нь Олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомж, түүнчлэн олон улсын стандарт, Арбитрын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, Олон улсын спортын конвенц, Олимпын Харт, Дэлхийн допингийн эсрэг дүрэм, Олон улсын стандарт болон бусад хууль тогтоомжийн ерөнхий шаардлагад нийцсэн байна.