ОХУ-ын тахлаас урьдчилан сэргийлэх удирдах газрын 5 дугаар сарын 4-ний өдрийн мэдээгээр өнгөрсөн 24 цагийн байдлаар, ОХУ-д коронавирусийн халдвараар шинээр оношлогдсон 10 мянга 581 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 145 мянга 268 хүрсэн байна. Үүнд нас барсан 76 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт нас барсан тохиолдол 1356-д хүрсэн бол 1456 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 18 мянгад 85 хүрчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, Ерөнхийлөгч Путин 6-ны өдөр хурал хуралдуулж, хэвийн амьдралыг сэргээх бэлтгэл ажлыг сэргээхийн тулд тусгаарлалт зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээг аажмаар цуцлах асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ.
ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтийн халамжийн ажилд хяналт тавих газрын дарга Попова "ОХУ-ын өнөөгийн хэрэгжүүлж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ, үр дүнтэй эм, вакцин гарч ирэх хүртэл хэрэгжинэ" гэжээ.