Цаг үеийн мэдээ

       Өмнөд Солонгос улс "короновирусийн эрсдэлт" бүсийн жагсаалтад байсан. Тэгвэл Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх албаны дарга Ким Ён Жин мэдэгдэлдээ, Европын нисэхийн захиргаа Солонгос улсыг коронавирусийн шинэ халдвар (covid19) дамжуулах өндөр эрсдэлтэй бүсүүдийн жагсаалтаас хассанийг  нийтэд мэдээллэсэн байна. Өнгөрсөн сарын 13-наас Европын нисэхийн аюулгүй байдлын алба коронавирусийн өндөр эрсдэлтэй бүс, нисэх буудлын жагсаалтыг есөн удаа гаргасан юм. Энэхүү жагсаалтыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тайлан, Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх Европын төвүүд болон бусад эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлд үндэслэн гаргасан бөгөөд 7-дахь жагсаалтад өндөр эрсдэлтэй бүсэд багтдаг бүх нисэх онгоцны буудлууд багтжээ.

        БНСУ-ын Дэгү, Сөүлийн нисэх онгоцны буудлууд 16-ны өдөр 8-дахь жагсаалтад орсон байжээ. Тэгвэл 4 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн 9-дэхь жагсаалтаар Солонгосын бүх нисэх онгоцны буудлыг хассан байна. Өөрөөр хэлбэл, Солонгосын бүх бүс нутгийг өндөр эрсдэлтэй бүсээс хасчээ. Үүний зэрэгцээ Европын нисэхийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлэл, удирдамжийг Европын комисс болон гишүүн улс бүр коронавирусийн эсрэг нисэхийн бодлогыг боловсруулахаар ажиллаж байна.

Таны сурталчилгаа