ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг ялалтын баярын 75 жилийн ойн медалиар шагнасан байна.
Түүнийг БНАСАУ-ын нутаг дэвсгэрт үүрд нойрсож байгаа зөвлөлтийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх, булш, бунханг нь арчилан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж энэхүү медалийг олгосон байна.
БНАСАУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Александр Мацегора өнөөдөр Умард Солонгосын Ардын Дээд Хурлын танхим болох Мансудэ ордонд тус улсын гадаад хэргийн сайд Ли Сон Гвонтай уулзаж медалийг гардуулан өгчээ.
Эх сурвалж: РИА Новости