Цаг үеийн мэдээ

       Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ Эдийн засгийн яам “COVID-19” халдварыг үүдэл эсээр эмчлэх шинэ, ирээдүйтэй эмчилгээний арга зүйд патент олгожээ.

      Өвчтөний цуснаас авсан үүдэл эсийг идэвхжүүлсний дараа дахин суулгах энэхүү эмчилгээний арга зүйг Абу-Даби хотын Үүдэл эс судлалын төвийн /ADSCC/ эмч, судлаачдын баг хөгжүүлсэн байна.

     Үүдэл эсийг цуглуулах шинэлэг арга барил гарган авсны төлөө патент олгожээ. Уг аргаар “COVID-19”-өөр халдварласан 73 өвчтөнийг эмчлэхэд бүгд эдгэрсэн бөгөөд уушгины эсүүдийг сэргээж, вирусийг эрүүл эсүүдэд нэмж тархахаас урьдчилан сэргийлж байжээ.

    

     Уг эмчилгээ эмнэлзүйн туршилтын эхний үе шатаа амжилттай давж, аюулгүй гэдэг нь нотлогдсон байна. Ийнхүү эмчлүүлсэн өвчтөнүүдийн хэнд ч сөрөг нөлөө илрээгүй гэнэ. Одоогийн байдлаар үр дүнтэй байдлыг тогтоох туршилтууд үргэлжилж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн дараа дуусах төлөвтэй байна.

Таны сурталчилгаа