Цаг үеийн мэдээ

Арабын Нэгдсэн Эмиратын Шаржа хотод тэнгэр баганадсан өндөр барилгад гал гарсан байна. 47 давхар орон сууцны барилгын ихэнх хэсэг түймэрт автсан бөгөөд дотор нь байсан хүмүүсийг бүгдийг нь аюулгүй нүүлгэн шилжүүлж чаджээ. Барилга доторх нэгэн ресторанд эхэлж гал гарсан байж болзошгүй юм байна.  

Барилгын өндөр давхрууд дахь галын нөхцөл байдлыг тандаж мэдэхийн тулд гал сөнөөгчид нисдэг дрон ашигласан байна. Түймэрт 7 хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ.