ОХУ-ын Владимир мужийн эмнэлэгт ажилладаг нэгэн сувилагч амны хаалт зүүснээс болж нүүр нь химийн бодист түлэгдсэн байна. Эмнэлгийн удирдлагын шийдвэрийн дагуу нэг удаагийн зориулалттай хамгаалах хэрэгслүүдийг ариутгаж, дахин хэрэглэснээс энэ явдал болжээ.
Химийн 2 дугаар зэргийн түлэгдэлт авсан сувилагч Ольга Овинниковагийн нүүрэн дээр улаан цэврүүтэй зүйл туурсан байна. Түүний тайлбарлаж байгаагаар эмнэлэгт нь нэг удаагийн хамгаалах хэрэгслүүдийг хлорын бодисоор ариутгаж олон дахин ашигладаг байна.
ОХУ-д коронавирусний халдвар хурдацтай тархаж өдөрт халдварын 10 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгдсээр байгаа юм. Үүнээс болж эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, эмч мэргэжилтнүүдэд хамгаалалтын хэрэглэл хүрэлцээгүй байгаа юм байна.
Эх сурвалж: Риа Новости