БНСУ коронавирусийн халдвараас ангижирч буй орны тоонд орох шаардлагыг хангасаар байна. Учир нь тус улсад коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн 3 өдрийн турш дотроосоо илрээгүй байна. Харин өнөөдөр (2020.05.06) хоёр тохиолдол нэмж бүртгэгдсэн нь хилээр орж ирсэн иргэдээс илэрчээ.
БНСУ-д одоогийн байдлаар нийт 10806 хүн халдвар авснаас 9333 хүн нь эдгэн гарч, 255 хүн нас бараад байна. Эдгэрэлт 86.4 хувьтай байна.
Мөн Европын холбоо БНСУ-ын нисэх онгоцны буудлыг эрсдэлт бүлгийн жагсаалтаас хассан байна.
Тус улсын эрх баригчид ард иргэдээ сонор сэрэмжээ бууруулахгүй байхыг анхааруулж, тун удахгүй амны хаалтгүй явах сайхан өдөр ирнэ гэдгийг сануулжээ.