2019 оны 12 сард Хятадын Жэжянь мужийн Ханжөү олон улсын ухаалаг зам тээврийн үзэсгэлэнд Хятад улсын зохион бүтээсэн 600 км цагийн хурдтай Маглев галт тэрэг олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ. Сүүлийн жилүүдэд Хятад улсын Маглев галт тэрэгний судалгаа амжилт дүүрэн байгаа юм. Уг галт тэрэгний хурдны зам шугам, дагалдах засвар үйлчилгээ болон бусад дэд бүтцийн судалгаа бүрэн хийгджээ. Маглев галт тэрэгний толгой хэсэг нь энгийн хурдны галт тэрэгтэй харьцуулахад илүү нарийн урт, дотоод тасалгаа нь уужим зайтай бөгөөд цэвэр тухлаг, зорчигчийн тоог үндэслэн суудлын тоог тохируулах боломжтой. Хятад улсын бүтээсэн энэхүү хурдны галт тэрэгний төслийг 2016 оны долдугаар сараас эхлүүлжээ. Хятадын Жүнчэ компани төслийг эхлүүлсэн бол Жүнчэ Сифан болон 30 гаруй компани, их дээд сургууль, судалгааны байгууллагатай хамтран гурван жилийн хугацаанд гол технологийг гартаа оруулжээ.
Тэгвэл Хятадын анхны бизнесийн салбарт зориулалттай маглев галт тэрэг энэ оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө Хятадын Чаншаа хотын маглевын зам шугамаар 160 км/ цаг хурдтай аялж, дизайны хамгийн дээд хурдны туршилтын стандартад нийцсэн байна.
Энэ удаагийн хурдны туршилтыг Хятадын Жүнчэ компани, Хүнань мужийн маглев технологийн судалгааны төв, Батлан хамгаалах технологийн үндэсний их сургууль болон бусад нэгжүүд хамтран 10 сарын хугацааг зарцуулан туршин аялуулах арга хэмжээг зохион байгуулсан юм. Уг туршилт нь эрсдэл өндөр, өмнө нь ямар ч амжилттай лавлагаа байхгүй байдалд маглев технологийн тогтвортой байдал, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн холболт, ачаалах төмөр замын холболт зэрэг томоохон техникийн бэрхшээлийг даван туулсан байна.
Түүний үйл ажиллагааны хамгийн дээд хурд нь дизайны түвшинд хүрч, тээврийн хэрэгслийн бүх үзүүлэлтүүд нь техникийн үзүүлэлтүүдэд нийцэж байгаа нь Хятадын дунд хурдны маглевын тээврийн систем нь инженерийн хэрэглээний нөхцлөөр тоноглогдсон байгааг харуулж байна гэж Хятадын Жүнчэ компанийн маглевын технологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Тун Лайшэн танилцуулсан байна.