Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан хүнсний сүлжээнд оролцогч нарт “Ковид-19” халдварт цар тахлаас сэргийлэх цуврал зөвлөмжийг хүргэж байна.
ХҮНСНИЙ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
-Худалдан авагчийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр үйлчилгээг зохион байгуулах,
-Үйлчлүүлэгч хоорондоо зай, дараалал барих тэмдэглэгээг хийж байршуулах,
-Дэлгүүрийн орох хэсэгт үйлчлүүлэгчийн биеийн халууныг нь үзэж, хяналт тавих,
-Дэлгүүрийн орох, гарах хэсгүүдэд гар ариутгагч бодис, нэг удаагийн цаасан алчуур байршуулах,
-Өөртөө үйлчлэх хэсэгт идэхэд бэлэн бүтээгдэхүүн, талх нарийн боовны бүтээгдэхүүнийг ил задгай худалдан борлуулахгүй байх, нэг удаагийн бээлий, гялгар уут, цаасан сав баглаа боодлыг хангалттай хэмжээгээр байршуулах,
-Үйлчилгээний ажилтнуудыг халуун хэмжигч хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, амны хаалтаар хангах,
-Аль болох бэлэн бус төлбөр хийх нөхцлийг бүрдүүлэх, дэмжих,
-Хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэргэнцэр, сагсыг тогтмол угааж ариутган эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөн ажиллах, хяналт тавих,
-Үйлчлүүлэгчдэд зай барьж үйлчлүүлэх, гараа тогтмол угаах санамж, мэдээллийг өгөх,
-Үйлчлүүлэгч өөрсдийн цэвэр тор, савтай үйлчлүүлэх санамж, зөвлөмжийг харагдахуйц газар байршуулах
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
-“Ковид-19” халдварт цар тахлаас сэргийлэх талаар ажилтнуудад бичгээр зааварчилгаа өгч, сургалт тогтмол зохион байгуулах,
-Ажлын байранд аюулгүй байдлын зөв дадлыг нэвтрүүлж /өвчний шинж тэмдэгтэй ажилтныг тусгаарлах, мэдээлэх, эмнэлгийн тусламж авах гэх мэт/, ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлж ажиллах,
-Ажилчид хоорондын зай 1 метрээс багагүй байхаар ажлын байрыг зохион байгуулах,
-Ажилтныг гар угаах хэрэгслээр бүрэн хангаж, хүнстэй харьцдаг ажилтны гар угаалтад хяналт тавих,
-Үйлдвэрлэл, үйлчилгээний орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч бодис, цаасан алчуурыг байршуулах,
-Ажилтны хоолны газарт бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, цайны завсарлагын цагийг зохицуулах,
-Үйлдвэрлэл, үйлчилгээний танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийх,
-Амны хаалт зүүж, өөр хоорондоо зай барьж харьцах санамж хуудсыг харагдахуйц газар байршуулах,
-Онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах,
-Хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэргэнцэр, сагсыг тогтмол угааж ариутган эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөн ажиллах, хяналт тавих,
-Үйлчлүүлэгчтэй 1,5 метрийн зайнаас харилцах,
-Төлбөрийг бэлэн бусаар хийх нөхцөлийг бүрдүүлэх, дэмжих
ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
-“Ковид-19” халдварт цар тахлаас сэргийлэх талаар ажилтнуудад бичгээр зааварчилгаа өгч, сургалт тогтмол зохион байгуулах,
-Ажлын байранд аюулгүй байдлын зөв дадлыг нэвтрүүлж /өвчний шинж тэмдэгтэй ажилтныг тусгаарлах, мэдээлэх, эмнэлгийн тусламж авах гэх мэт/, ажилтныхаа эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлж ажиллах,
-Ажилчид хоорондын зай 1 метрээс багагүй байхаар ажлын байрыг зохион байгуулах,
-Хооллох танхимын ширээ хоорондын зайг 1-1,5 метр байхаар байршуулж зохион байгуулах,
-Хоол амтлагч сав, хоолны цэс гэх мэт хүний гар ихээр хүрэлцдэг зүйлсийг ариутгалын уусмалаар тогтмол арчих, угаах,
-Үйлдвэрлэл, үйлчилгээний орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч бодис, цаасан алчуурыг байршуулах,
-Үйлчилгээний танхимын агаар сэлгэлтийг тогтмол хийх,
-Үйлчлүүлэгчтэй 1,5 метрийн зайнаас харилцах,
-Ажилтныг гар угаах хэрэгслээр бүрэн хангаж, хүнстэй харьцдаг ажилтны гар угаалтад хяналт тавих,
-Амны хаалт зүүж, өөр хоорондоо зай барьж харьцах санамж хуудсыг харагдахуйц газар байршуулах,
-Хоол, хүнс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл, чингэлэг, тэргэнцэр, сагсыг тогтмол угааж ариутган эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мөрдөн ажиллах, хяналт тавих,
-Онлайн захиалга, хүргэлтийн үйлчилгээг халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах,
-Төлбөрийг аль болох бэлэн бусаар хийх.