Цаг үеийн мэдээ

Коронавирустэй өдөр, шөнөгүй тэмцэж байгаа энэ цагийн баатрууд болсон эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан нэгэн гайхалтай уран зургийг Английн Саутэмптон хотын эмнэлэгт байрлуулсан байна.

Нэрт уран зураач Бэнксигийн бүтээл болох нэг квадрат метр хэмжээтэй энэхүү зурагт мөрөвчтэй өмд өмссөн хүүг хогийн савны дэргэд сууснаар дүрсэлжээ. Хүү хөвгүүдийн баатар болсон хүн аалз, бэтмэнийг хогийн саванд хаяж, харин энхийн манаанд зогсч байгаа сувилагчийг өөрийнхөө шинэ баатар болгон тоглож байгаагаар зурагт дүрсэлсэн байна. Сувилагчийн гарыг супермэн шиг урагшаа тэнийсэн байдалтайгаар зуржээ. Амны хаалт зүүсэн, баатрын нөмрөгтэй сувилагчийн хормогч дээрх эмнэлгийн улаан тэмдэг нь хар, цагаан зурган дээрх цорын ганц өөр тод өнгө болж өгсөн байна.

Энэ зураг Саутэмптон эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн үүдэнд энэ намар хүртэл өлгөөтэй байх юм байна. Харин дараа нь дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгийг нь эрүүл мэндийн салбарт хандивлах юм байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа