Цаг үеийн мэдээ

 

Шанхайн хотын Диснейланд парк 5 дугаар сарын 11-ны өдөр бяцхан зочдоо угтан авахад бэлэн болжээ. БНХАУ-д тархсан коронавирусийн цар тахлын улмаас Диснейланд парк 1 дүгээр сард хаагдсан юм.  

Уолт Диснейн албан ёсоор байгуулсан зургаа дахь амралт зугаалгын том цогцолбор, Ази дахь гуравдахь том парк юм. 11-ны өдөр нээгдэх паркаар үйлчлүүлэхийн тул амны хаалт заавал зүүх шаардлагатайг албаны хүмүүс анхааруулж, нөхцөл байдлыг тухайн бүрт нь шалгах болно гэдгийг хэлжээ.

Паркын удирдлага иргэдийн нэвтрэх үед үүсэх бөөгнөрөлийг хязгаарлаж, сайжруулсан системээр зочдын нягтралыг хянах аж.