Цаг үеийн мэдээ

Хятадын Ухань хотын 57.000 сурагч 76 хоногийн хатуу чанд хөл хорионоос гарч өчигдөр буюу 2020 сургуульдаа эргэн орсон байна. Гэхдээ Ухань хотын бүх сурагчид танхимын сургалтад эргэн ороогүй, зөвхөн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа ахлах ангийн сурагчид сургуульдаа явж эхэлжээ.

Сургуулиуд танхимын сургалт эхлэхтэй холбогдуулан нэг ангид хичээллэх сурагчдын тоог цөөлж, ширээ хоорондын зайг томсгож, сургуулийн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Мөн зарим сургуулиуд үүдний хэсэгтээ биеийн халуун хэмжигч дулааны сканер байрлуулж, халуунтай сурагчдыг сургуулийн орчинд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч, багш, сурагчдын сургуульдаа ирэх цагийг тодорхой зааж өгсөн талаар хятадын өдөр тутмын хэвлэлд дурдсан байна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш сургууль нь хаагдсан эсхүл цахим сургалтад шилжсэн байсан Хятадын бусад мужийн сургуулиуд дөрөвдүгээр сараас хойш аажмаар нээгдэж байгаа бөгөөд Бээжин, Шанхай хотын сурагчид хичээлдээ өнгөрсөн долоо хоногт оржээ.

Таны сурталчилгаа