Цаг үеийн мэдээ

Дэлхий дахинд коронавирусийн халдварын тохиолдлын тоо 3 сая 800 мянга хол давж, 264000 хүн халдварын улмаас амь насаа алдаад байна. Өдөр бүр коронавирусийн улмаас амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо баримтад дэлхийн хүн төрөлхтний нүд чих дасах аймшигтай өдрүүд өнгөрч байна.

 Англи улсад коронавирусийн халдвараар нас барагсад 30076 болж, европын улсаас нас баралтаараа нэгдүгээрт бичигдэж,  удаад нь  АНУ орж байна.

Их Британи улс коронавирусийн эсрэг  хүний дархлалд найдаж байсан боловч байгалийн шалгарлаар хүчтэй нь амьд үлдэж, хүчин мөхөсдсөн нь амь насаа алдсаар байна.  

Харин Бразил улсад коронавирусийн улмаас амь насаа алдагсдын цогцосыг хадгалах угсармал байшин хэлбэртэй түр байр барьсан ч тэр нь дүүрч, цаашид хэрхэх учраа олохоо больж байна.   Мөн Бразил улс мафиудаараа зартай. Тэгвэл коронавирусийн цар тахлын хүнд хэцүү энэ үед мафиуд өлсөж өлбөрсөн, ядуурсан иргэдэд хоол хүнс өгч, дэг журмыг хянаж байна.

            АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан сүүлийн үеийн статистик мэдээллээс үзэхэд, АНУ-д шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол 1 сая 201 мянгаас давжээ. Уг халдварын улмаас нийт 70 мянга гаруй хүн нас барсан байна. Америк улс бүхэл бүтэн арал худалдан авч нас барагсдаа оршуулаад ч айл бүрийн гэрт, машинд, контейнерт, гэр оронд нь байх цогцосыг бүрэн хэмжээгээр аваачин оршуулах хүчин  чадал мөхөсдөж байна.