2012 оны 4 дүгээр сарын 18 ны өдөр Номхон далайгаас Канад-Британа-Колумбын баруун эргүүд рүү түрж гаргасан хаягдал дотроос цайрсан цагаан өнгийн контейнер олджээ. Петер Марк урьдын адил далай давалгаанаас түрэгдэж ирсэн хогийг цэвэрлэхээр явж байгаад уг контейннерыг холоос харж бартаат зам туулагч /Off-road/ машинаар арайхийн хүрч очжээ. Контейннерын хаалга нь эвдэрч хагас онгойсон байдалтай байсан ба дотор нь гольфын хэрэглэл, аялал жуулчлалын зориулттай эд зүйл хийгээд зэвэнд идэгдсэн мотоцикл зэрэг байсан учир ихэд гайхав. Мотоциклийн бөөрөнд нь HARLEY DAVIDSON - ны эмблем, хойд талд нь байрлах дугаарын урд үсэг нь Мияаги хэмээн япон ханзаар бичсэн байжээ.
2011 оны 3 дугаар сарын 11 - нд болсон аймшигт газар хөдлөлт, цунамигаас үүссэн хаягдлын нэг хэмээн үздэг уг контейннер ойролцоогоор жил гарны турш 5000 гаруй километр Номхон далайг туулж хөвж энд урсан иржээ. Петер Марк мотоциклийн эзнийг хайхаар японы консулын газарт хандаж хүсэлт илгээж, Мияаги аймгийн Ёкояма Икүо хэмээх хүнийг олж мэдэв.
Ёкояма Икүо 3 дугаар сарын 11 - нд болсон цунамигийн аюулд гэр бүлийн 3 хүн, амьдрах байр сууц гээд бүх зүйлээ алдсан, бие сэтгэлээрээ газар хөдлөлт цунамигийн хохирогч болсон хүн байлаа.
HARLEY DAVIDSON - ны компаниас Ёкояма Икүо санд мотоциклийг нь үнэ төлбөргүйгээр засан шинэчлэх санал тавьсан ч тэрээр зөвшөөрөөгүй аж.
Үүний оронд HARLEY DAVIDSON - ны музейд мотоциклийг тавьж өгөхийг хүсчээ. 10 мянгаас хол давсан хүний амь насыг авч одсон Цунамигийн аюул гамшгийг улам олон хүнд мэдүүлэх зорилготой түүний саналыг HARLEY-гийн төв компани хүлээн зөвшөөрч 2012.10 дугаар сард Канадад байрлах Harley-Davidson музейд үзмэр болгон байршуулсан юм байна.
Тухайн үеийн цунамигийн аюулаас үүдэн усаар дамжин урсаж хөвсөн хаягдал номхон далайн эргүүдээр жилд 150 тонн хүрч байжээ.
Япон хэлнээс хөрвүүлсэн Н.Базарсүрэн